Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Б.Обама гольф тоглох дуртай

Тангараг өргөн, үүрэгт ажилдаа орсноос хойш нэг жил гурван сарыг үдэж байгаа АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама 32 удаа гольф тоглосон гэсэн тооцоог сэтгүүлчид гаргасан байна. Түүнд халаагаа өгсөн Ерөнхийлөгч Ж.Буш яг ийм хугацаанд ердөө дөрөвхөн удаа гольф тоглосон гэнэ. Б.Обама дөрөвдүгээр сарын 18-нд Польшийн Ерөнхийлөгч Лех Качиньскитэй салах ёс хийхээр очих байсан ч галт уулын дэлбэрэлтийн улмаас Европт нислэг үйлдэхийг хориглосон тул цагийн хуваарьт нь өөрчлөлт орсныг завдаачлан гольф тоглоод амжсан.
Ж.Буш одоогийн Ерөнхийлөгчөөс дутахгүй гольфод хорхойтой ч яваандаа тоглохоо больсон аж. Тэрбээр энэ тухайгаа “Хүү нь дайны талбарт байгаа ээжүүд Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч гольф тоглон зугаацаж байхыг битгий хараасай гэж хүссэн юм. Магадгүй тэр үед хүү нь алагдаж байж ч магад. Дайны үеэр гольф тоглох нь олигтой харагдахгүй шүү дээ” гэж тайлбарласан.
Энэ удаа Б.Обама гольф тоглож байгаа нь польшуудад огт таалагдсангүй. Тус улсын “Warsaw Business Post” сонин тэргүүн нүүрэндээ “Обама Качиньскиг хөдөөлүүлэх ёслолд оролцохын оронд гольф тоглов” гэсэн толгой гарчиг тавьжээ.
 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.