Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

БНХАУ-ЫН ТӨРИЙН ЗӨВЛӨЛИЙН ЕРӨНХИЙ САЙД ВЭНЬ ЗЯБАО МОНГОЛ УЛСАД АЙЛЧИЛЖ БАЙНА

Монгол  Улсын Ерөнхий сайд С.Батболдын урилгаар БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Зябао 2010 оны 6 дугаар сарын 1-2-ны өдөр Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна.
Энэ удаагийн айлчлал нь БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайдын 16 жилийн дараа хийж буй албан ёсны айлчлал тул хоёр талаас өндөр ач холбогдол өгч байна.
БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Зябаог Д.Сүхбаатарын талбайд хүрэлцэн ирэхэд Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд угтан авлаа.
БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайдад хүндэт харуулын дарга айлтгал өргөсний дараа хөгжимд хоёр орны төрийн дуулал эгшиглэлээ. Дараа нь хоёр улсын Ерөнхий сайд Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв. 
Төрийн ордны “Баганат” танхимд байрлуулсан хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурсны дараа Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд, БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Зябао нар Төрийн ордонд уулзав.  

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.