Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

БНСУ анхныхаа пуужинг амжилттай хөөргөнө гэдэгт итгэлтэй байна

БНСУ одоо анхны пуужингаа хөөргөхөд бэлэн байна. Өнгөрсөн жил уг оролдлого бүтээгүй юм. Хоёр шаталбартай, 33 метр урт “Солонгосын сансрын зөөгч пуужин ¹1” (KSLV-1)-ийг Орос, Солонгосын эд ангиар бүрдүүлжээ. Пуужинг Солонгосын хойгийн хамгийн өмнөд хэсгийн Кохын мужид саяхан барьж байгуулсан Наро буудлаас хөөргөх юм. Энэтхэг, Япон, Хятад улс пуужин хөөргөсөн. Хятад улс гурав дахь пуужингаа хөөргөөд байгаа. Тиймээс БНСУ-ын пуужин хөөргөх төлөвлөгөөг Азийн сансрын өрсөлдөөнд оруулж буй хувь нэмэр хэмээн үзэж байна.
Бүх зүйл төлөвлөсний дагуу болбол зөөгч пуужин “Шинжлэх ухаан, техникийн хиймэл дагуул” (STSAT 2B) нэртэй 91 кг жинтэй сорилт туршилт хийх аппаратыг сансрын тойрог замд оруулах юм. Дөрвөн сарын өмнө БНАСАУ сансрын гараа хийх гэж оролдсон бөгөөд Умард Солонгосын пуужингийн хоёр угсраа Номхон далайд унасан тухай Америкийн эрх баригчид мэдээлсэн юм.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.