Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Б.Наранзуныг БСШУ-ны яамны Соёл урлаг, бодлогын газрын даргаар томиллоо

БСШУ-ны сайд Ё.Отгонбаяр өчигдөр соёл урлагийн салбарын зарим удирдах албан тушаалтныг ажлаас нь чөлөөллөх тушаал гаргалаа.  Тус яамны Соёл урлаг, бодлогын газрын дарга Г.Эрдэнэбатыг өөрийн хүсэлтээр нь албан тушаалаас нь чөлөөлж, Хөгжим бүжгийн коллежийн захиралаар томиллоо. Учир нь тус коллежийн захирал Ч.Наранхүү биеийн байдлаасаа шалтгаалан ажлаас чөлөөлөх өргөдөлөө өгсөн байжээ. Харин шинэхэн захирал тавдугаар сарын 1 гэхэд Хөгжим бүжгийн коллежийг урлагийн дээд сургууль болгох асуудлыг боловсруулж сайдад танилцуулах үүрэг хүлээв.  Түүний хуучин албан тушаалд Ж.Бадар-Ууганы хүү Наранзуныг томилов. Тэрбээр МУИС-ийг урлаг судлаачийн мэргэжлээр төгсөж, АНУ-д мэргэжил дээшлүүлсэн аж.
Түүнчлэн Төв номын сангийн захирал Г.Акимийг ажлаас нь чөлөөлөв. Тэрбээр тэтгэвэр тогтоолгосон байжээ. Түүний оронд МЗХ-ны дарга Х.Чилаажавыг томилов. Мөн Чойжин ламын сүм музейн захирал Пүрэвтогтохыг санхүүгийн зөрчил гаргасан шалтгаанаар ажлаас нь халж, Монголын уран зургийн галерейн менежер Отгонсүрэнг томилжээ.                                                            
 

Д.Эрдэнэцэцэг

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.