Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Блокчэйн технологиор 470 гаруй тэрбум төгрөгийн арилжаа хийжээ

“Хөдөө аж ахуйн бирж” ТӨХХК үйл ажиллагааныхаа шинэчлэлийн хүрээнд “Блокчэйн технологид суурилсан арилжаа, төлбөр тооцооны иж бүрэн систем”-ийг бүрэн ашиглалтад оруулахаар зарим хөгжүүлэлтийн ажлыг хийж байна. Өнгөрсөн оны тавдугаар сараас хэрэглээнд нэвтрүүлсэн тус технологийн хөгжүүлэлтийн ажил бүрэн дууссанаар Хөдөө аж ахуйн биржийн системд дараах давуу тал бий болох юм.

  1. Оролцогч талуудын итгэлцлийг технологиор дамжуулан бий болгоно.
  2. Арилжааны найдвартай бүртгэлийг блокчэйнд бүртгэснээр арилжааны цагийг 24/7/365 болгох боломжтой.
  3. Тус технологид суурилсан автоматжуулалт, интеграцийг хийснээр зардлыг хэмнэх, бууруулах боломжтой.
  4. Иргэд буюу эцсийн хэрэглэгчид гар утаснаасаа шууд оролцох боломжтой бөгөөд ингэснээр зах зээлд нэвтрэхэд илүү хялбар, зардал багасаж, оролцогчдын тоо тэлж, арилжааны хэмжээ нэмэгдэх юм.

Биржийн хуулиар байнгын (брокерын компани) болон байнгын бус гишүүд (хоршоод) арилжаанд оролцох эрхтэй байдаг. Байнгын гишүүд өдөр тутмын арилжаанд оролцож байна. Байнгын бус гишүүдийг арилжаанд оролцуулах нөхцөл бололцоог биржийн зүгээс идэвхжүүлэх төлөвлөөгөөтэй байгаа гэнэ. Блокчэйн технологи нэвтэрснээс хойш 2021 оны хоёрдугаар сарын 23 хүртэлх хугацаанд биржээр хөдөө аж ахуйн гаралтай зургаан төрлийн бараа, түүхий эдийн төрлөөр 140 удаагийн арилжаа зохион байгуулан 1376 хэлцлээр нийт 470 гаруй тэрбум төгрөгийн арилжаа хийжээ. Оролцогч талууд заавал биржийн байранд ирэх шаардлагагүй, интернеттэй орчинд орон зайнаас үл хамааран арилжаанд оролцох боломжийг бий болгож буй тус системийн зарим хэсгийн хөгжүүлэлтийг энэ оны гуравдугаар сард багтаан дуусгахаар төлөвлөн ажиллаж байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.