Өнөөдөр “Монголын урчуудын эвлэлийн хороо” дээр “Бичиг Соёл-2010” уран бүтээлийн үзэсгэлэн нээлтээ хийж байна. Үзэсгэлэнд монгол бичиг, уран бичлэгээр бүтсэн бүтээлүүд хийгээд хүүхэд залуучууд, оюутан сурагчдын хичээнгүй бичсэн зохион бичлэг, эргэцүүллийн бүтээлүүд тавигдаж байна. Зохион байгуулагчдын зүгээс “Үндэсний хэл бичгээрээ сэтгэх, үзэл ухамсрыг олон түмний оюун санаанд төлөвшүүлэх, сурах судлах эрмэлзэл төрүүлэх, монголчуудын үндэсний бахархлыг сэргээх арга зам нь үндэсний бичиг соёлоо сэргээж хэрэглэх, дэлгэрүүлэх явдал” хэмээн үзэж байна. Мөн дэлхийн аль ч орны калиграфчидтай дүйцэхүйц монгол калиграфын өвөрмөц содон сонгодог хэлбэрийг хүүхэд залуус, хойч үедээ өвлүүлэн, улмаар тэднээр дамжуулан дотоод гадаадын олон үзэгчдийн мэлмийд толилуулах нь уг үзэсгэлэнгийн нэгэн эрхэм зорилго ажээ.
Б.ЭНХ-УЯНГА







0 Сэтгэгдэл