Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Битгий давар, CAML

Монгол гэж ядарсан ард байна аа. Үнэ цэнэгүй юм байна. Нэг бол гадаадад гарч боолын хөдөлмөр хийдэг, эс бөгөөс эх орондоо гадаадынханд маллуулж суудаг. Хоёр гадаад хоорондоо тохирсон байхад Монгол оронд монгол хүнийг боолчилж болно. Монголчуудыг заавал тэнгис далай гатлуулж аваачаад хөлс хөдөлмөрийг нь мөлжих шаардлагагүй гэдгийг гадаадын хөрөнгө оруулалттай Си Эй Эм Эл (CAML) ХХК яруу тодоор харуулж байна. Өдгөө энэ компанийн нэр монгол залуусын сэтгэлийг соронздон татаж, мэдээллийн санд нь бүртгүүлээд авбал ирээдүйн амьдралынхаа баталгааг атгасан лугаа урам зоригтой яваа. CAML монголчуудыг ажиллах хүчний нөөцөд бүртгэж, ажлын байр бүхий компаниудад зуучлах бизнес эрхэлдэг. Одоогоор зуучлалын зөвшөөрөлгүй хэдий ч орчин цагийн монгол тэмүүлэл-Оюутолгойн ордын хүний нөөцийн бодлогын салшгүй хэсэг болчихсон мандаж байна.

‘CAML-ЫН ТАР ИНГЭЖ ТАНИГДСАН

Гадаадын хөрөнгө оруулалт тай Си Эй Эм Эл (CAML) ХХК 2006 оны гуравдугаар сарын 7-нд Монгол Улсын Үндэсний татварын ерөнхий газарт бүртгүүлж, гадаад худалдаа, сургалт, үйлчилгээ, газрын тосны тоног төхөөрөмж нийлүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулах гэрчилгээ авчээ. Тус компанийн захирлаар Роберт Уильям хэмээх америк хүн ажилладаг. Нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт, бидний хэлж заншсанаар Цагаан хаалганы орчимд CAML-ын албан өрөө байрлаж байна.

Хөдөлмөр халамж үйлчил гээний газраас тус компанид олгосон нэг удаагийн зуучлалын гэрчилгээ CAMLын тарыг таниулсан юм. Тус компани төрөл бүрийн ажлын байранд хүмүүсийг бүртгэхдээ өөрийн компанид ажилчнаар элсүүлж, тэднийг цааш нь ажиллах хүч болгон зуучилдаг. Дорнод аймгийн Матад сумын нутагт үйл ажиллагаа явуулж буй “Петро Чайна Дачин Тамсаг” ХХК-ийн туслан гүйцэтгэгч БНХАУ-ын 26 компанитай “Ажиллах хүч авч ажиллуулах тухай” гэрээ байгуулан ажиллах хүч нийлүүлэхдээ Монгол Улсын Хөдөлмөрийн тухай, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай, Ажиллах хүч гадаадад гаргах, ажиллах хүч мэргэжилтэн авах тухай хуулиудыг зөрчсөнийг 2009 оны есдүгээр сарын 29- нөөс аравдугаар сарын 8-нд CAML-ын үйл ажиллагааг шалгасан Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дүгнэлт нотолжээ.

CAML Монгол Улсад бүрт гэлгүй, Хятадын хөрөнгө оруулалттай 26 компанид орчуу лагч, цахилгаанчин, гаг нуур чин, сантехникч, будагчин, өрлөг чин, өрөмдөгч, жолооч, ачигч, тогооч, барилгачин зэрэг ажилд 424 монгол иргэ нийг зуучлахдаа ажлын нэг байрнаас цалингийн 150-178 ам.доллар, нийгмийн даатгалын шимтгэлийн 18, хөдөлмөр хам гааллын хэрэгслийн 12, эмнэлгийн үзлэгийн 2, тээврийн зардлын 8, хоол хүнс, байрны 105, даатгалын 6, захиргааны зардлын 30, ашгийн 30 гээд нийт 397.1-472.78 ам.долларыг сар бүр авах гэрээ хийжээ.

Ингэснээр нэг монгол ажилчинд ногдох зардлын 50 хүрэхгүй хувь нь цалин болж эзэндээ очих бөгөөд талаас илүү хувь нь CAMLын дансанд ордог хэрэг. Энэ мөнгөөр ажилчдын хээрийн ангид ажиллах, амрах үеийн хамгаалал, аюулгүй байдлыг хариуцах гэрээтэй атал CAML энэ үүргээ биелүүлээгүй байв. Ажиллагсдын аюулгүй ажиллагааны зааварчлалыг боловс руулаагүй, хөдөлмөр хамгаал лын сургалт явуулдагг үй байсныг тогтоосон мэргэж лийн хяналтын байцаагч нарыг аргацаахыг оролдож Монгол Улсын хууль дүрмийг доромжил сон байна.

Ажилчин бүрийн тоогоор зардал тооцож авсан CAML-ын “буянаар” монгол хүмүүс хөхөө өвлийн хүйтэнд Дорнодын хээр талд сандал ширээгүй, тэр ч бүү хэл зуухгүй гэрийн “мөнх цэвдэг”-т ажиллаж амьдрах аж. Усанд орох байтугай ундны усаар гачигдаж, бохир урссан гал тогоонд хооллож байна. Захиалагч компаниуд ажилч дыг амрах хугацаанд тэд ний орон тоонд ногдох сар бүрийн зардлын 50 хувийг CAML-д шилжүүлэх гэрээ ёсоор мөнгийг гуйвуулдаг боловч тус компани зуучилсан ажилчидтай байгуулсан хөдөлмөрийн гэ рээнд ажлын нэг ээлжийг 90 хоногоор тооцож, 60 хоногт өдөрт 12 цагаар тасралтгүй ажиллаж, 30 хоног цалингүй амраахаар тусгажээ.

“Петро Чайна Дачин Тамсаг” ХХК-д CAML 424 хүн зуучилснаас ердөө 77-д нь ажилд авсан тушаал гаргасан байх юм. Энэчлэн хоёр гадаадын хоорондын тохироо монгол хүнийг эх оронд нь хялбархан боолчилж, хууль ёсоор эдлэх учиртай цалин хангамжийг нь улайм цайм дээрэмджээ. Мон гол ажилчдын цалин болон бусад зардлаас хэмнэсэн мөнгө бүхэн элэг нэгтнүүдийн минь дуслуулсан хөлс хүч, борог амьдралын төлөөх тэмцэл билээ. Үүнээс тэдэнд хэдий хэр ашиг унасан хийгээд цаашид унах тооцоог хийвэл толгой эргэм их мөнгө гарна.

CAML БАРАГДАХГҮЙ ИХ “ГОМДОЛТОЙ”

Оюутолгойд ажиллахыг хүсвэл эхлээд CAML-ын хүний нөөцийн санд бүртгүүлсэн байх хэрэгтэй гэдэг. “Оюутолгой” ХХК-д энэ компанийн талаар зөвхөн сайн мэдээ хүрч, эерэг сэтгэгдэл төрүүлсэн байх. Одоогоор Монгол Улсад ажил лах хүч зуучлалын үйлчилгээ найдвартай үзүүлэх компани CAML-аас өөр байхгүй болоод л “Оюутолгой” тэднийхийг тоогоо биз. CAML-ыг онцолж үзэх өөр шалтгаан бий эсэхийг мэдэхгүй юм. CAML-ын “дажгүй” харилцагчид “Оюутолгойгоор” хязгаарлагддаггүй. Entre Gold, Magic Drilling зэрэг барууны хөрөнгө оруулалттай уул уурхайн томоохон компани эднийхээр үйлчлүүлдэг гэж CAML сайрхдаг.

Мэдээллийн санд нь 10 гаруй мянган монгол хүн байнгын бүртгэлтэй байж ажил амьдралтайгаа золгодог гэж байгаа. Ийм “супер” компанийн ажиллах хүч зуучлах зөвшөөрлийг цуцалсан МХЕГ болон зөвшөөрөл дахин олгохын эсрэг байр суурьтай НХХЯ-нд CAML-ынхан туйлын ихэд гомдоллож явна. Өөрсдөө Дорнод аймгийн мэргэжлийн хяналтынхныг дарамталж дий лэхгүй болохоороо сайд дарга нараар мундагдуулахыг санаархаж суугаа сураг ч бас бий.

Монгол Улс уул уурхайн салбараа түшиж цэцэглэх гэж байгаа бол тэнд ажиллах хүчний хээ бодлогыг сайтар боловсруулах шаардлагатай болж байна. Хөдөлмөрийн зах зээ лээ гадаадын хөрөнгө оруулалттай компаниудад чи рүүлж байгаа цагт эх орондоо хагас цалинтай ажиллагсдын арми бий болох нь гарцаагүй. Монгол Улс өсөн нэмэгдэж буй зах зээлийн шаардлагад нийцсэн хөдөлмөрийн биржийг байгуулах цаг иржээ. Хоёр гадаадын хооронд хөлслөгдсөн монголчуудад юу тохиолддогийг бидэнд Дорнод аймаг дахь “Петро Чайна Дачин Тамсаг”- ийн жишээ харууллаа. Хүний хүнд гомдоллох илүүц хэрэг гэж хатуухан хэлмээр санагдана.

БҮРТГЭЛ ҮРГЭЛЖИЛСЭЭР…

CAML үйл ажиллагаагаа үргэлжл үүлж байна. Гадаадын хөрөнгө оруулалттай энэ компани Монгол Улсын хууль дүрмийг уландаа гишгэжээ. Биднийг өчигдөр тус компанийн Улаанбаатар дахь төвд очиход ажиллах хүчин бүртгэсэн хэвээр байлаа. Дугаар ихтэй тул мэдээллийн санд багтахын тулд хэдэн өдрийн өмнөөс цаг авч байж бүртгүүлдэг юм байна. Өчигдөр их үдийн үед очиход бүтэн нэг сар хүлээх хэрэгтэй буюу тавдугаар сарын 14–ний дугаар авах болов. Монгол хүн эх орондоо цалингаараа элбэг хангалуун амьдрах боломжийг тэд бидэнд олгох болов уу? Үүдэнд нь ажлын байрны нэрс эрийж, ажилд орох хүсэлтэй хүмүүсийн сэтгэлд урам бадарч харагдана.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.