Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Биокомбинат”-ыг шинэчлэх ажлыг эрчимжүүлэхийг хүслээ

Унгар улсын Элчин сайдын яамнаас манай Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамтай хамтран Сонгино дахь “Биокомбинат” УТҮГ-ын шинэчлэх төсөл хэрэгжүүлж буй. Салбарын сайд З.Мэндсайхан өчигдөр Унгар улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Обрущанский Борбала Аннатай уулзаж, энэхүү ажлыг эрчимжүүлэн төлөвлөсөн хугацаандаа шуурхай дуусгахад хоёр тал анхаарах шаардлагатайг онцолжээ. Хариуд нь хамтын ажиллагааны дараагийн шатны төсөлд Унгарын Засгийн газраас хөнгөлөлттэй зээл олгоход бэлэн байгаагаа Элчин сайд Обрущанский Борбала Анна илэрхийлэв. Уг санхүүжилтын хүрээнд Монгол Улсад худаг, уст цэгийг сэргээн засварлах, шинээр барих, үерийн усны менежментийг хөгжүүлэх, чадавх бэхжүүлэх мөн​хөдөө аж ахуйн салбарт төмс хүнсний ногооны агуулах байгуулж, чадавхийг бэхжүүлэх зэрэг чиглэлд тус зээлийг зарцуулахаар урьдчилан төлөвлөөд байгаа гэнэ. ​Монгол Улс 71 сая толгой малын нөөц баялагтаа суурилан экспортын бүтээгдэхүүнээ төрөлжүүлэх, улмаар хөдөө аж ахуйн экспортлогч орон болохыг зорьж байна. Иймд Монгол Улсын дунд болон урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөртэй уялдуулан холбогдох төслийг хэрэгжүүлэх шаардлагатай байгааг уулзалтын үеэр танилцуулсан байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.