Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Бин Ладений тухай кино Цагаан ордны эсэргүүцэлтэй тулав

“Оскар”-ын шагналт найруулагч Кэтрин Бигелоу алан хядагч Осама Бин Ладенийн үхлийн талаар уран сайхны кино хийж байгаа тухай бид өмнө нь мэдээлсэн. Эл киноны зургийг авч дууссан бөгөөд ирэх аравдугаар сард нээлтээ хийхээр төлөвлөжээ. Гэвч эл кино Цагаан ордны хүчтэй эсэргүүцэлтэй тулгарав.

АНУ-ын Бүгд найрамдах намын Нью-Йорк дахь төлөөлөгч Питер Кинг “Энэ кино нийгэмд сөргөөр нөлөөлж, дахин террорист халдлага гарахад хүргэж мэднэ. Тиймээс киноны зарим хэсгийг хасах хэрэгтэй” хэмээн мэдэгджээ. Түүний байр суурийг Пентагон ч дэмжиж буй аж. Харин найруулагч Кэтрин Бигелоу болон “Sony pictures” компанийнхны зүгээс ямар нэгэн мэдээлэл хийгээгүй байна.

Сонирхуулахад, найруулагч Кэтрин 2008 онд Иракийн дайны сэдэвтэй кино бүтээж, Цагаан ордны дүргүйцлийг хүргэж байсан юм.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.