Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Бизнесийн орчны шинэтгэлийн жил”-ийн хөтөлбөрийг танилцуулав

Манай улсад суугаа гадаадын орнуудын Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд болон олон улсын байгууллагуудын төлөөлөгчид “Бизнесийн орчны шинэтгэлийн жил”-ийн хүрээнд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөтэй танилцлаа.
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд 2010 оны 3 дугаар сарын 4-ний өдөр дээрх хүмүүсийг хүлээн авч уулзан энэ талаар ярилцсан байна.
Монгол Улсын Засгийн газар анх удаа хувийн хэвшилтэйгээ хамтран бизнесийн орчныг сайжруулах зорилго тавин тодорхой төлөвлөгөө гарган ажиллаж эхэлснийг гадаадын улсуудын Элчин сайд нар болон олон улсын байгууллагын төлөөлөгчид дэмжиж байгаагаа илэрхийлэв.
Ялангуяа Канад Улс, Дэлхийн банк, Европын сэргээн босголт, хөгжлийн банк төлөвлөгөөнд тусгасан тодорхой асуудлуудыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэхэд бэлэн байна гэлээ.
Төрийн алба тогтвортой байх, ажилтнуудын ур чадварыг сайжруулах,  цахим засаглалыг бүх шатанд нэвтрүүлэх, төрийн өмчит аж ахуйн нэгжийн үр ашигтай ажиллагаанд анхаарах шаардлагатай байгааг Элчин сайдууд болон олон улсын байгууллагынхан хэллээ. 
“Бизнесийн орчны шинэтгэлийн жил”-ийн хүрээнд хийхээр төлөвлөсөн ажлаа богино хугацаанд бодитоор хэрэгжүүлнэ. Үүнд гадаадын улс орнууд, олон улсын байгууллагуудын туслалцаа, дэмжлэгийг авч хамтран ажиллахад бэлэн байна гэж Монгол Улсын Ерөнхий сайд хэлэв хэмээн Засгийн газрын хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.