Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Биеэ үнэлэгчдийн 4-5 хувь нь эрэгтэй

Нийслэлийн цагдаагийн газраас PC тоглоомын газар, биеэ үнэлэх, архидан согтуурах, покер тоглоомын хэргийн эргэн тойронд урьдчилан сэргийлэх, таслан зогсоох талаар хийж буй ажлаа танилцуулсан юм.

Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа PC тоглоомын 400 гаруй газар байгаа юм байна. Үүний 90 гаруй нь л Нийслэлийн цагдаагийн газар, Нийслэлийн соёл урлагийн газраас зөвшөөрөл авч үйл ажиллагаа явуулдаг. Энэ тоглоомын газруудаар дунд сургуулийн хүүхдүүд үйлчлүүлж улмаар донтох, үүнийгээ дагаад гэрийнхээ эд зүйлийг хулгайлж борлуулан олсон мөнгөөрөө тоглох зэрэг явдал нэлээд байна.

2005-2008 онд компьютер тоглоомд донтсон 5-6 хүүхэд Сэтгэцийн эмгэг наркологийн төвд эмчлүүлж байж. Гэтэл 2009 онд энэ тоо эрс өсөж 20 хүүхэд хэвтэж эмчлүүлжээ. Нийслэлийн цагдаагийн газраас энэ оны эхний гурван сарын байдлаар хийсэн судалгаагаар Шар хадны гэж нэрлэгдэх Сэтгэцийн эмнэлэгт зургаан хүүхэд хэвтэж эмчлүүлсэн байна. Тиймээс цагдаагийн байгууллагаас зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж буй PC тоглоомын газрыг хаах арга хэмжээ авах гэнэ. Архидан согтуурах явдалтай тэмцэх чиглэлээр цагдаагийн байгууллагаас багагүй арга хэмжээ авч, баар рестораны үйлчилгээний цагийн хуваарийг барьж ажиллахыг шаардаж байгаагаас цагдаа, иргэд, үйлчилгээний байгууллагынхны хооронд үл ойлголцол үүсдэг. Үүнийг өөрчлөх зорилгоор цагийн хязгаарыг өөрчлөх, баар ресторанд зэрэглэл тогтоох чиглэлээр санал боловсруулан холбогдох байгууллагад хүргүүлжээ.

Цагдаагийн байгууллагад Улаанбаатарын хэмжээнд 240 эмэгтэй биеэ үнэлдэг гэж бүртгэгджээ. Тэдний 10- 22 хувь нь 15-19 настай, 20-29 насныхан 72-80 хувийг эзэлж байгаа аж. 4-5 хувь нь эрэгтэй хүн байна. Энэ хүмүүсийн 68 хувь нь гэр бүлээ тэжээх гэж биеэ үнэлдэг гэж тайлбарладаг аж. Биеэ үнэлэгчид нууц далд хэлбэрт орж, баар, саун, зочид буудалд үнэлэхээс гадна телевизийн чаатаар зар цацаж үйлчлүүлэгчээ олж байна. Биеэ үнэлэгчдийг зохион байгуулсан, орон байраар хангасан гэсэн үндэслэлээр 2008 онд 27 хүн шалгуулж байсан бол өнгөрсөн онд найм, хүн худалдсан хэрэгт 7-8 хүн нийслэлийн хэмжээнд эрүүгийн хэрэгт холбогджээ.

Түүнчлэн энэ бүгдийн цаана садар самууныг сурталчлах, Монголыг секс жуулчлалын орон гэж харагдуулах оролдлого ч явж байгааг цагдаагийнхан илрүүлсэн байна. Садар самуун сурталчилсан порнограф хийж хил давуулан худалддаг бүлгийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтсийн ажилтнууд илрүүлсэн байна. Секс жуулчлалын чиглэлээр БНХАУ, БНСУын иргэд Монголд олноороо ирж байгаа гэсэн судалгааг цагдаагийн байгууллагаас гаргажээ. Мөн Хан-Уул дүүргийн нутаг, Биокомбинатад үйл ажиллагаа явуулдаг БНХАУ-ын төмрийн үйлдвэрийн ажилтнуудад дуудлагаар биеэ үнэлдэг байсан хүмүүсийг илрүүлэн арга хэмжээ авсан байна. Биеэ үнэлэгчдийг зохион байгуулж унаа тэргээрээ хүргэдэг бүлэг байсан гэдгийг Нийслэлийн цагдаагийн газрын ОНХХ-ийн ажилтнууд өгүүллээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.