Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Бидэнд ойрхон ирээдүй” рекламны фестиваль дүнгээ гаргалаа

 “Бидэнд ойрхон ирээдүй” фестиваль өчигдөр дүнгээ гаргалаа. Фестивальд уран бүтээлчид видео, радио, хэвлэл, гар утсаар бүтээсэн реклам гэсэн дөрвөн номиноциар өрсөлдөж, нийт 250 гаруй бүтээл ирсэн аж.  Гар утсаар бүтээсэн шилдэг реклам номинацид 50 гаруй бүтээл ирснээс Ж.Батбаярын “Ногоон  ирээдүй” реклам тэргүүлж, хэвлэлийн рекламны төрөлд 80 бүтээл оролцож Б.Нямгэрэлийн “Нүүх үү-Үлдэх үү” бүтээл шилдгээр шалгарлаа. Радиогийн шилдэг реклам  номинацид хамгийн их буюу 105 бүтээлээс “Улаанбаатар” радиогийн сэтгүүлч Э.Мөнгөнхүүгийн бүтээсэн “Анд минь бүү гутар” реклам, видео  рекламны төрөлд 70 бүтээл өрсөлдөж, “Hero” энтертайментийн “Сайхан сэтгэлд харам үгүй” реклам шилдэг бүтээлийн шагнал хүртсэн юм. Харин рекламны фестивалийн Гранпри шагналыг “НамуунЗэт” студи “Хүүхэд харж байна. Хүүхэд сурч байна” бүтээлээрээ хүртлээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.