Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Бидний тэмцэл нэг шат ахина”

“Иргэний” гэх тодотголтой хөдөлгөөнүүд нэгдсэн зохион байгуулалттай болж, тэмцлээ эхлүүлэх гэнэ. Манай улсад үйл ажиллагаа явуулдаг ийм хөдөлгөөн 100 гаруй байдаг аж. Тэд энэ сарын 11-нд нэгдсэн их хурлаа хийж тэмцлээ эхлүүлэх юм байна. Үүнийгээ Ж.Батзандан, О.Магнай нар “бидний тэмцэл нэг шат ахих болно” гэж өчигдөр “MN-мэдээллийн төв”-д сэтгүүлчидтэй уулзахдаа мэдэгдлээ. 2008 оны долдугаар сарын 1-нээс хойш иргэний хөдөлгөөнийхөн чимээ аниргүй болсон. Тэгээд өнгөрсөн долоо хоногт хуралдаж, улс оронд бий болсон нөхцөл байдлыг судалгаанд үндэслэн цэгнэж үзээд дорвитой өөрчлөлт хийх хэрэгтэй болсон байна гэсэн дүгнэлт хийжээ.

Тэдний ярьснаас үзвэл, Монголын төрд хяналт алга байна гэнэ. Ялангуяа ашигт малтмалын арвин нөөцтэй ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулж эхэлж буй нөхцөлд иргэний хяналт зайлшгүй хэрэгтэй аж. Иргэний хөдөлгөөнийхөн тодорхой хүмүүстэй улс төрийн хариуцлага тооцохоос тэмцлээ эхлэхээр төлөвлөж буй юм байна. МАХН, АН хоёр хамтарсан Засгийн газар байгуулснаас хойш хариуцлага тооцохоо больсон гэж тэд дүгнэж байв. Ийм байдал нь сөрөг хүчний болон иргэдийн дуу хоолой үгүйлэгдэж буйн нотолгоо аж. Өнгөрсөн 20 жилд нийт хүн амынхаа 80 хувийг ядуу болгочихоод, нийгмийн тогтолцоо нь бүхэлдээ тавхан бүлэг олигархийн төлөө үйлчилж, ДНБ-ий 90-ээс дээш хувь нь энэ таван бүлэгт ногддог болчихоод байхад хэн ч хариуцлага хүлээсэнгүй.

Ашигт малтмалын лицензийн дийлэнх нь гадаадын хөрөнгө оруулалттай компанид, тэр дундаа хятад хүмүүсийн гарт орсныг эд судалгаагаар илрүүлжээ. Оюутолгойн гэрээ хууль зөрчсөн байна гэнэ. Тавантолгойг Засгийн газар мөн л гадаадын хүмүүст өгөхөөр зэхэж буй бололтой. Төрийн толгойд байгаа хүмүүс дотор Монголоо гэх сэтгэлтэн алга байна гэв. Энэ бүхнээс үүдэн тэмцэхээс аргагүйд хүрсэн аж.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.