Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Берлусконигийн өөхөөр саван хийжээ

 Италийн Ерөнхий сайд Сильвио Берлусконигийн биеийн нэгээхэн хэсгийг саван болгон нийтийн нүдийг хужирлаж байна. Тэрбээр 2004 онд Швейцарийн нэг эмнэлэгт илүүдэл өөхөө соруулсан юм байна. Тэрхүү өөхийг нь тус эмнэлгийнхэн зураач Жанни Моттид өгснөөр ийнхүү “Берлускони саван” Цюрихийн “Мигрос” орчин үеийн үзэсгэлэнгийн танхимд заларсан аж.

Гэхдээ Швейцарийн гоо сайхны эмнэлгийнхэн Ерөнхий сайдын “гологдсон” өөхийг Моттид өгсөн гэдгийг албан ёсоор үгүйсгэж, тэр ч бүү хэл “Италийн Ерөнхий сайд манайхаар үйлчлүүлээгүй” хэмээн мэдэгджээ. Үүний эсрэг Мотти “Би савангаа Берлусконигийн өөхөөр хийсэн. Хэрэв эргэлзэж байвал ДНХ-ийн шинжилгээ хийгээд үз. Хэрэв худлаа бол би үүрд алга болоход бэлэн” гэж мэдэгдсэн байна.

Ерөнхий сайдын өөхөөр хийсэн бүтээлээ Мотти “Цэвэр гар” хэмээн нэрлэсэн нь учиртай аж. 1990-ээд онд Италийн цагдаагийн байгууллагаас зартай мафийн бүлэглэлийн эсрэг явуулсан ажиллагааг сануулахыг хүссэнээс гадна Берлускони өөрөө хууль бус бүлэглэлүүдтэй холбоотой гэдгийг далд утгаар шоглон гаргахыг тэрбээр оролдсон гэнэ. Францын “Le Matin” сонинд бичсэнээр уг үзэсгэлэн ирэх сарын 28 хүртэл үргэлжлэх юм байна.

Хир буртагтай мэт харагдахаар зохиомжлон хийсэн цагаан саарал өнгөтэй уг савангийн нэг хэсгийг 2005 онд Швейцарийн Арт-Базельд болсон яармаг худалдааны үеэр 18.000 доллараар худалдсан гэнэ. Биеийнх нь нэг хэсэг байсан өөх саван болоод дэлхийн алдартай үзэсгэлэнгийн танхимд заларч байгаа энэ үед Италийн Ерөнхий сайд С.Берлускони Орост айлчилж байна.


Ж.ЦЭЦЭГ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.