Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Беларусьт болсон эсэргүүцлийн жагсаалын үеэр 1000 гару хүнийг баривчилжээ

Өнгөрсөн Ням гарагт /2020.11.08/ Беларусьт болсон эсэргүүцлийн жагсаалын үеэр 1000 гаруй хүнийг баривчилжээ. Энэ тухай хүний эрхийн “Весна” төв мэдээлсэн байна. Тус төвийн сайтад баривчлагдсан хүмүүсийн нэрсийг жагсаасан байсан бөгөөд 1003 хүнийг нэр багтжээ. Тэдний ихэнх нь Минск хотод баривчлагдсан байна. Эл нэрс нэмэгдэх төлөвтэй байгаа хийгээд эсэргүүцлийн жагсаал эхэлснээс хойш хамгийн их хүн баривчлагдсан тохиолдол болжээ. Беларусийн сөрөг хүчнийхэн “ардын засаглалын марш” нэртэй нэгдсэн жагсаал үүсгэж чадаагүй байна. Минск хотод жагсагчид хотын төвд Эрх чөлөөний талбай цугларах байсан ч хууль сахиулагчид тухайн дүүргийг бүслэн хаалт хийхийн зэрэгцээ хэд хэдэн жагсагчдыг саатуулжээ. Эсэргүүцэгчид өөр газар цугларахыг оролдсон боловч  аюулгүйн хүчнийхэн хөдөлгөөнийг хааж мөн л баривчилгаа явуулсан аж. Жагсаал хэдэн хэсэгт хуваагдан хотын хэд хэдэн хэсэгт эсэргүүцлийн арга хэмжээгээ үргэлжлүүлэх гэсэн ч хууль сахиулагчид боломж олголгүй хүчээр тараасан байна.

Өнгөрсөн наймдугаар сард болсон Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнгээс үүдэлтэй эсэргүүцлийн жагсаал тус улсад гурав дахь сардаа үргэлжилж байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.