Дэлхийн уул уурхайн хоёр дахь том компани “Rio tinto” 10 захирлынхаа хоёрыг нь халсан талаар “Reuters” дамжуулав. “Rio tinto”-гийн Эрчим хүч, эрдсийн группийн захирал Алан Дейвисийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, оронд нь Б.Болдыг томилжээ. Улмаар тэрбээр тус компанийн гүйцэтгэх хорооны гишүүдийн (нийт есөн хүний бүрэлдэхүүнтэй) нэг болж буй. Б.Болд нь “Rio tinto”-д 2013 оны тавдугаар сараас ажиллаж эхэлсэн бөгөөд хэд хэдэн удаа тушаал ахиж, өнгөрсөн оны наймдугаар сараас Төмрийн хүдрийн группийн борлуулалт, маркетинг хариуцсан захирлаар ажиллаж байсан юм.
Тэрбээр анх “Rio tinto”-гийн Зэсийн группийн олон улсын үйл ажиллагаа (Өмнөд Африк, Австрали, Индонез, АНУ, Монгол Улс дахь) хариуцсан ерөнхийлөгчөөр ажиллаж байв. Мөн 2010 оноос “Оюутолгой” төслийн зөв лөхөөр ажиллажээ. Б.Болд нь 2009 он хүртэл Нью-Йорк, Лондон дахь “JPMorgan”-д (11 жилийн турш) хөрөнгө оруулалтын банкираар ажиллаж байжээ. Тэгвэл 2012-2014 онд Монголын хөрөнгийн биржийн ТУЗ-ийн даргаар ажилласан юм. Алан Дейвис нь Гвиней улс дахь төмрийн хүдрийн томоохон “Симандоу” төслийн зөвлөх Франсуа де Комбред 10.5 сая ам.долларын төлбөр өгсөн нь илэрчээ. Алан Дейвис “Rio tinto”-д 20 орчим жил ажилласан агаад дээрх албан тушаалд өнгөрсөн долдугаар сард томилогдож байсан аж. Бас Хууль, захиргааны хэргийн захирал Дебра Валентайныг халжээ. Тэрбээр ирэх онд тэтгэвэртээ гарах байсан гэнэ. Тус компани мэдэгдэлдээ “Дэлхийн улс орнуудад мөрддөг компанийнхаа стандартыг эдгээр захирал хангуулж ажиллаагүй” гэж бичжээ. Дашрамд дурдахад, “Rio tinto” нь “Симандоу” төслийн 46.6 хувийг Хятадын төрийн өмчит “Chinalco”-д худалдахаар тохиролцсоноо өнгөрсөн сард мэдэгдэж байв.














ОТ-г хулгайлахад оролцсон мөн хулгайг нууцалж байхынхаа төлөө шагнал авлаа. Цаг хугацаа бүхнийг ил болгоно, харин Монголын ард түмний өмч хөрөнгийг хулгайлсаны чинь төлөө чамайг бүх үе удмаар чинь БУРХАН цээрлүүлэг…
Энэ хүн эрүүл биш ээ