Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Б.Бадрууганы нэрэмжит “Анхны бүтээлийн уралдаан” зарлалаа




     МҮОНТ, Радио телевизийн дээд сургууль, Монголын телевизүүдийн холбоо, Нээлттэй нийгэм хүрээлэн хамтран Б.Бадрууганы нэрэмжит “Анхны бүтээлийн уралдаан” зарлав. Гурав дахь жилдээ зохион байгуулж буй эл уралдааныг тайз, дэлгэцийн чиглэлээр суралцдаг оюутан залуус тэсэн ядан хүлээдэг билээ. Уралдаанд илгээсэн бүтээлийг телевиз, радио гэсэн хоёр чиглэлээр хүлээн авах бөгөөд тус бүрт нь бичвэр, зураг авалт, найруулагч, эвлүүлэгч, хөтлөгч зэрэг төрөлд шилдгийг шалгаруулах гэнэ.


 Мөн “Гран при”-гийн эзнийг тодруулж 500.000 төгрөгөөр урамшуулах бол бусад номинацийн эздийг 200.000 төгрөгөөр шагнах аж.

Бүтээлийг энэ сарын 20 хүртэл Радио телевизийн дээд сургуульд хүлээн авна. Өнөөдрийн байдлаар “Зохиомж”, “Хүрээ”, Кино урлагийн дээд сургуулийн оюутнуудын 40 гаруй бүтээл ирсэн байна.

“Энэ жилийн оролцогчдын дийлэнх нь хүүхэлдэйн болон энимейшн төрлөөр бүтээлээ туурвиж байгаа нь урьд жилүүдээс ялгарах онцлог юм” хэмээн зохион байгуулагчид нь хэлж байсан.


Д.ЭРДЭНЭ

 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.