Цасан дээр хайртынхаа нэрийг бичиж, цасан доор хайраа цэцэглүүлдэг “Take off” хамтлагийнхан уран бүтээлийн чөлөө аваад багагүй хугацаа өнгөрч байгаа. Хамтлагийн хамгийн царайлаг залуу гэгдэх Баагий хувийн бизнес хийж, Наагийн жүжигчний карьераа хөөн хэд хэдэн олон ангит кинонд тоглож Сүхээ эрдмийн мөр хөөж хилийн чанадад амьдарч байгаа.
Харин хамтлагийн ахлагч Баясук хөгжмийн урлагтаа үнэнчээр зүтгэсэн хэвээр. Тэрбээр өнгөрсөн жил “Меtro sound” цомог гаргасан.
Ирэх сард “Secret” нэртэй хоёр дахь цомгоо гаргана. Харин энэ цомогтоо жинхэнэ хувийн нууцаа дэлгэсэн сонин шийдэл ашиглах гэнэ.
Тэрбээр цомгийнхоо хавтсыг нүцгэн зургаараа чимж, тун ч зоригтой алхам хийж байгаа гэсэн. Агиймаа, Нара зэрэг эмэгтэй дуучдын нүцгэн зурагны талаарх яриа намжиж амжаагүй байхад эрчүүд нь нүцгэлээд эхлэв бололтой.







0 Сэтгэгдэл