Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Баяртай Эми, сайн уу Аделе. “ЧАМАЙГ ДАА, МУРРЕЙ”

 Хөгжмийн ертөнцийн хамгийн том сэтгүүл “Биллбоард” улирч буй оны онцлох 20 үйл явдлыг нэрлэв. Жааз хатагтай Эми Уайнхаус тэнгэрт хальж, попын хаан Майклын үхлийн шалтгааныг тодруулан, дива нар эргэн ирж, Аделе, Эсперанса Спалдин, Жастин Бибер, Ребека Блэйк нарын “нялх” одод хүч түрсэн зэргээр дэлхийн хөгжмийн ертөнц дуулиантайгаар нэгэн оныг үдэж байна. “Биллбоард”- ын онцолсон үйл явдлуудаас сонирхуулъя.

ЛЭДИ ГАГАГИЙН БҮТЭЭСЭН МЯНГАНЫ АМЖИЛТ

Поп дуучин Лэди Гагагийн “Born this way” дуу 52 жилийн түүхтэй уг сэтгүүлийн мянга дахь долоо хоногийн шилдэг дуугаар тодров. Энэ дууны клипийг гарсан даруйд долоо хоногийн хугацаанд 85 сая хүн үзэж, дээд амжилт тогтоожээ.

“QUEEN B”

Дэлхийн хөгжим судлаач, шүүмж лэгчид дуучин Бейонсед ийм алдар хайрлав. Энэ онд “4” цомгоо гаргасан тэрбээр “Биллбоард”-ын “Мянганы шагнал”- ын эзэн болсон билээ. Тэрбээр “MTV VMA” шагнал гардуулах ёслолын үеэр давхар биетэй болсноо зарласан.

“БАЯРТАЙ”

Мөрөөдлийн, бас мөнхийн хос хэмээгдэж байсан Женнифер Лопез, Марк Энтони нар салсан нь энэ оны томоохон дуулианы нэг байлаа. Тэд 2004 онд гэрлэж, ихэр хүүхэдтэй болсон. Үүнээс ч харамсалтай үдэлттэй Английн дуучин Эми Уайнхаусын фэнүүд нүүр тулав. “Грэмми”-ийн таван удаагийн шагналт дуучны “Back to black” цомог түүний үхлийн дараа ч борлуулалтаараа тэргүүлж байгаа билээ. Бас “Баяртай” Стив Жобс.

“ЧАМАЙГ ДАА, МУРРЕЙ”

Майкл Жексоны шүтэн бишрэгчид арваннэгд үгээр сарын 29-ний шүүх хурлын дараа ийн хашгирч байв. Хайртай дуучныг нь үхлийн зүг илгээсэн буруутан бол эмч Конрад Муррей болох нь тогтоогдож, дөрвөн жилийн хорих ялаар шийтгүүлсэн.

Т.ЖИГҮҮР

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.