Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Баянхонгорт аргаль, янгир олноор нь авлаж байна

 Өнгөрсөн өвлийн зуднаар “Улаан номд” орсон аргаль, янгир Өвөрхангай аймгаас Баянхонгор аймгийн Өлзийт суманд олноороо нүүдэллэн очжээ. Гэтэл тус сумын удирдлага тэргүүтэй хүмүүс дэлхийд ховордсон дээрх амьтдыг авлаж байгаа талаар нутгийн иргэд холбогдох байгууллагад мэдээлсэн байна.

Иргэдийн мэдээлж буйгаар “УАЗ-469” маркийн саарал өнгийн автомашинтай хүмүүс хэдэн өдөр дараалан 20-30 аргаль, янгир агнасан. Зөвшөөрөл энэ тэр байгаа үгүйг мэдэхгүй. Зарим нь та нарт хамаагүй, дээрээс зөвшөөрөлтэй гээд байсан” гэж буй юм. Нутгийн иргэд “Улаан номд” орсон нэн ховор ан амьтныг ингэж олноор нь агнаж байгаад ихэд дургүйцэж байна.

Энэ талаар Байгаль орчин, аялал жуулчлалын яамны холбогдох албаны хүнээс тодруулахад “Тус аймагт аргаль, янгир тус бүр дөрвийг л агнах зөвшөөрөл олгосон” хэмээсэн юм.


Г.ОРЧЛОН

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.