Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Баянгол дүүргийн ИТХ-ын хоёр тойрогт нөхөн сонгууль болно

Нийслэлийн Баянгол дүүргийн ИТХ-ын хоёр тойрогт нөхөн сон гууль болох гэж байгаа аж. Санал ху раалт энэ сарын 11-нд болох гэнэ. Энэ талаар УИХ-ын гишүүн, Баян гол дүүргийн АН-ын дарга С.Эрдэнээс тодрууллаа.

-Хэддүгээр тойрогт, ямар шалт гаанаар нөхөн сонгууль зар ласан юм бэ?

-Баянгол дүүргийн ИТХ 35 суудалтай. Үүний 22 нь МАХН, 11 нь АН-ын төлөөлөл. Өмнө нь МАХН 23, манайх 12 суудалтай байсан. Гэвч МАХНын төлөөлөгч Төвсанаа хөдөө нутагт ажиллаж амьд рахаар шилжсэн, манай нэг төлөөлөгч нас барсан учир хуу лиар нөхөн сонгууль зарласан. Дүүргийн ИТХ-ын IV тойрог буюу 11, 15 дугаар хороо, VII тойрог буюу найм, 12 дугаар хороонд нөхөн сонгууль болно.

-Нөхөн сонгуульд МАХН, АН-аас өөр намаас хүн нэр дэвшсэн үү?

-МАХН, АН-аас хоёр тойрогт тус бүр нэг хүн нэр дэвшсэн. Өөр намаас нэр дэвшээгүй. Манай намаас VI тойрогт Мөнхболор, VII тойрогт Одончимэг гэдэг хүн нэр дэвшсэн.

-Сонгуулийн бэлтгэл ажил ямархуу байна вэ. Сурталчил гаатай холбоотой маргаан бас байгаа гэсэн…

-Бэлтгэл ажил хуулийн хүрээнд явж байна. Сонгогчдын нэр сийн жагсаалт гарч, тулгалтаа хийсэн. Сонгогчийн үнэмлэхийг өнөөдрөөс  тарааж байна. Сонгуулийн сурталчилгаа энэ сарын 9-нд буюу баасан гаригт зогсоно. Зургадугаар тойрогт МАХНаас 11 дүгээр хорооны Засаг дарга Нацагдорж нэр дэвшиж байгаа юм. Тэр хүн эмнэл гийн үнэгүй үйлчилгээ үзүүл сэн. Энэ асуудлаар бид дүүргийн Тойргийн хороонд гом дол гаргасан ч долоон гишүүний дөрөв нь МАХН-ынх учир олон хоороо хүч түрэн хуулийн хүрээнд шийдээгүй. Тиймээс Нийс лэлийн захир гааны хэргийн шүү хэд бид хандаад байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.