Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Баруунхараад машин дэлбэлж, мөнгө нэхсэн хэрэг гарчээ

Сэлэнгэ аймгийн Баянгол сум буюу Баруунхараад өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 25-26-нд шилжих шөнө автомашин дэлбэлж, эздээс нь мөнгө нэхсэн хэрэг гарчээ. Уг хэргийг ЭЦГын ажилтнууд орон нутгийн цагдаагийн газар, хэлтсийнхэнтэй хамтран эрэн сурвалжилсны дүнд шинэ он солигдохын өмнөхөн гэмт этгээдүүдийг олж саатуулсан байна.

Орон нутгийн цагдаагийн байгууллагынхны мэдээлж буйгаар “Мон голд анх удаа террорист гэж хэлж болохуйц халдлага болж, иргэдээс мөнгө нэхсэн хэрэг гарлаа. Кинонд гардаг үйл явдал болсон гэхэд хилсдэхгүй. Өнгөрсөн сарын 26-ны 04.00 цагт уг дэлбэрэлт болсон байна. Машиныг нь дэлбэлснийхээ дараа гэмт этгээдүүд эзэн рүү нь утсаар холбогдож “Шаардсан мөнгийг өг, эс тэгвэл гэр бүлд чинь муу зүйл болно. Цагдаад хэлбэл амийг чинь хөнөөнө” хэмээн сүрдүүлж ярьсан” гэв.

Хэргийн газрын үзлэгээр суудлын автомашины дор нь уул уурхайн зориулалттай тэсрэх бодис тавьж дэлбэлсэн байна. Дэлбэрэлтийн уршгаар машин хоёр хэсэгт хуваагдсан аж. ЭЦГ-ынхнаас энэ тухай лавлахад “Манай ажилтнууд шуурхай эрэн сурвалжилсны дүнд гэмт этгээдүүдийг арванхоёрдугаар сарын 31-нд саатуулаад Зүүнхараагийн Цагдаагийн хэлтэст шалгаж эхэлсэн” гэлээ.

Г.РАВЖАА

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.