Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Банкок хотноо цаатны ахуй соёлыг дэлгэлээ

Монголын цаатны аж амьдрал, ахуй соёл болон байгалийн өвөрмөц онцлогийг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэн Бангкок хотноо нээгдлээ. Мэргэжлийн гэрэл зурагчин Хамед Сардар-Афханы бие даасан үзэсгэлэнгийн нээлтэд Элчин сайд Л.Дашпүрэв, ЭСЯ-ны дипломат ажилтнууд оролцсон байна. Эдгээр бүтээлд орчин үеийн “Платинум прент” хэвлэлийн шинэ технологийг ашиглан бүтээсэн цор ганц хувилбар гэдгээрээ онцлог бөгөөд гэрэл зураг сонирхогч,  цуглуулагчдын сонирхолыг зүй ёсоор татсан бүтээлүүд зонхилжээ. Үзэсгэлэн энэ сарын 28-ныг дуустал үргэлжлэх гэнэ.
 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.