Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Банана ядаргааг тайлдаг

Их Британий өрнөдийн их сургуулийн судлаачид сэтгэлийн дарамттай тэмцэх шинэ аргыг боловсруулахын тулд 20-40 насны 675 эмэгтэйчүүдийн дунд судалгаа явуулжээ.  Эмэгтэйчүүд бүтэлгүй дурлал, ажил болон сургууль дээрх дарамт, хүүхдүүдийнхээ төлөө санаа зовох гэх мэтчилэн орчин тойрноосоо болж байнга сэтгэлийн даратмтанд өртдөг.

Тус судалгаанд хамрагдсан эмэгтэйчүүдийн тал хувь нь  хооллохынхоо  30 минутийн өмнө бананыг хүнсэндээ хэрэглэж байсан бол үлдсэн нь энгийн хооллолтын дэглэмээ сахижээ. Гурван сарын турш үргэжилсэн тус судалгаанд бананыг хүнсэндээ хэрэглэж байсан эмэгтэйчүүд муу энергээсээ салж чаджээ. Банан нь тайвшруулах үйлчилгээтэй бодис агуулдаг хэмээн тус судалгааны ахлах профессор-психолог Дора Уолш тайлбарлав.

Түүнээс гадна бананд агуулагдах амин дэм нь ядаргаа тайлдаг бөгөөд бүтээлч чанар, санаачлага, цог золбоог нэмэгдүүлдэг болохыг тогтоожээ. 

Гурван сарын турш банан идсэн 70 эмэгтэй ажилдаа идэвхитэй болж, ухаалаг, сэтгэлийн дарамтгүй болсон аж. Харин эдгээр бүсгүйчүүдийн 13-н өөртөө болон гэр бүлийнхэндээ илүү анхаарлаа хандуулдаг болжээ. 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.