Берлиний бэлгэдэл болсон цагаан бамбарууш Кнутад “найз охин” хайж байгаа гэнэ. Хорвоод мэндэлсэн даруйдаа эхдээ гологдсон энэ өхөөрдөм амьтныг Томас Дорфлян гэгч өсгөжээ. Одоо дөрвөн настай тэрбээр “Кнут-шоу” үзүүлбэрээрээ нэрд гарч, Канцлер Ангела Меркелээс шагнал хүртэж байсан.
Нэн ховордсон цагаан баавгайн “удмыг залгуулахын” тулд Москва, Сидней хотын амьтны хүрээлэнгээр эмэгчин бамбарууш хайж эхлээд байгаагаа асран хүмүүжүүлэгчид нь ярьжээ.
0

0

0

0

0

0

0

0 Сэтгэгдэл