Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

БАЛ МЭТ АМТТАЙ, САМАР МЭТ ХАТУУ “ТОСКА”

Скарпья түшмэл үзэсгэлэнт Тоскаг өөрийн болгохоор санаархан хайрт залууг нь шоронд хийнэ. Хайртай Каварадоссигаа суллах бичгийг Скарпьягаас салгаж авахаар Тоска арга сүвэгчилнэ. Скарпья түүнд хайрт залууг нь хоосон сумаар буудаж, амийг нь аварна гэж худлаа амлахад итгэж орхино. Скарпьягийн хувьд Каварадоссийг үгүй хийчихвэл Тоска өөрт нь дурлана гэж итгэсэн нэгэн…

Эцэст нь ээдрээтэй, гэнэн явдал эмгэнэлтэйгээр төгсөж, Скарпья Каварадоссийг, Тоска Скарпьяг хөнөөгөөд өөрөө цамхгаас нисэж амиа егүүтгэдэг. Энэ бол Ж.Пуччинийн “Тоска” дуурь. Дэлхийн сонгодог урлагийн ноён оргилуудын нэг “Тоска” дуурийн үйл явдлыг дэндүү товчилчихлоо. Чухам ямар хуйвалдаан, хардлага, хайр сэтгэлийн гурвалжин үүсэхийг та театрт тухлан үзээрэй. Италийн суут хөгжмийн зохиолч Жакомо Пуччинийг дуурийн дуулаачдыг хурцалдаг, авьяасыг нь шавхдаг гайхалтай бүтээлүүдийн эзэн хэмээдэг. Тэрбээр “Виллисы”, “Эдгар”, “Манон Леско”, “Богема”, “Тоска”, “Эрвээхэй хатагтай”, “Хараацай”, “Турандот” зэрэг бүтээл туурвиснаас Монголын тайзнаа дөрвийг нь амилуулжээ. Тавин жилийн түүхтэй манай ДБЭТ-ын хувьд энэ бол маш том амжилт юм. Эдгээр бүтээлээс Монголын тайзнаа “Тоска”-г тасралтгүй 30 жил тоглосон.

Энэхүү дуурийг тоглож эхэлсний 30 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан ДБЭТ-ын удирдаач, урлагийн гавьяат зүтгэлтэн Ж.Бүрэнбэхтэй уулзлаа. Тэрбээр “Тоска” дуурийг 2003 онд Новосибирьскийн театрт удирдаж байсан туршлагатай. Энэ театр бол Оросын гурван том театрын нэг нь. Оркестр нь хоёр бүрэлдэхүүнтэй гээд бодохоор хэр зэрэг театр болох нь ойл гомжтой. Үүнээс гадна тэрбээр Оросын өөр хэд хэдэн театрт ажиллаж байсан юм. Ж.Бүрэнбэх удирдаач “Тоска”-гийн тухай чи хэр хүлхэж байгаа мэт тун амтархан ярьж байсан нь энэ хүү бүтээлд уран бү тээлчид зөгий мэт татагддаг учир нь, увидас нь мэдрэгдэх шиг. Зөв хөн мэргэжлийнхэн ч бус, сонгодог урлаг ойлгодог, дурладаг хүн бүр Ж.Пуччинийн бү тээлийн амтад шунан дурладаг. Тэрбээр тийм л өвөрм өц, давтагдашгүй нэгэн байжээ.

-“Тоска” дуурь бусад бүтээлээс юугаараа онцлог юм бэ?

-Энэ дуурьт хэн дуртай нь дуулчихдаггүй юм. Тенор, сопрано, баритон хоолойтнуудын хүчийг шавхдаг, хурцалдаг тийм л бүтээл. Хөгжимчид, удирдаачийн хувьд ч ялгаагүй хүч чадал, авьяас, дадлага туршлага шаардсан өвөр мөц дуурь. Учрыг нь олж, ойлгож тоглохгүй бол хэцүү. Тэр хэрээр гайхалтай амттай. Өнөөдрийн байдлаар манай тайзнаа Ж.Пуччинийн “Чио Чио Сан”, “Тоска”, “Турандот”, Богема” гэсэн дөрвөн том дуу рийг нь амжилттай тавьсан. Энд нэг зүйлийг онцлон хэлэхэд, “Турандот” дууриар бид “Монголын ханхүү дуулж байна” нэртэй олон улсын хөгжмийн наадмыг итали чуудтай хамтран зохион байгуулсан шүү дээ. Италийн жүжгийн зохиолч Карло Гоццигийн үлгэрт үндэслэн Пуччини “Турандот” дууриа бичсэн гэдэг юм. Тэрхүү үлгэрт Тө мөр хааны хүү таавар тааж, Хя тадын хааны охиныг авч суусан тухай гардаг.

-“Тоска”-г монгол уран бүтээлчид амилуулаад 30 жил болжээ. Та энэ бүтээлийг хэдэн жил удирдаж байна вэ?

-Манай театр байгуулагдаад 50 жил болжээ. Сонгодог урлагийн түүх болон дэлхийн театруудтай харьцуулахад энэ бол маш богино хугацаа. Ийм идэр залуугаараа театрын тайзнаа 30 жилд “Тоска” дуурийг тогложээ. Энэ утгаараа манай театрын үе үеийн дуучид, хөгжимчид, удирдаачдыг сургасан, нээж гаргасан бүтээл. Ж.Пуччинийн бүтээлээс манай тайзнаа “Чио Чио Сан” дуурийг анх тавьсан юм. Үүгээр дамжуулан бид энэ хүнтэй танилцсан гэж болно. Дараагийнх нь “Тоска”. Энэ гайхалтай дуурийг урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Жамсранжав, Л.Эрдэнэбулган Ч.Гун – гаасүх нар анх амжилттай тавьсан. Бид хэд Ленинградад сурч, төгссөн юм шүү дээ.

Уран бүтээлийн ид бяртай, гялалзаж байсан үе дээ тавьсан юм. Тайз заслын хувьд ч шийдэл сайтай байсан. Ж.Пуччинийг ойлгож гаргах нь хэр баргийн хүний хийх ажил биш. Онгирч байгаа юм биш шүү. Тэр үед тийм л чадалтай, бөхөөр бол хий нь гарчихсан, туршлагатай тийм л баг бүрэл дэхүүнтэй анх тоглож байж. Дууч дын хувьд мөн л ид цэцэг лэж байсан, туршлагатай, мундагчууд байсан. “Тоска”-д ардын жүжигчин Х.Уртнасан, А.Хавлааш, гавьяат жүжигчин Д.Банди нар анх тоглосон. 1994 онд бид “Тоска”-г шинэчлэн тавьж, залуу уран бүтээлчдийг хамруулсан.

Өөрөөр хэлбэл, энэ дуурьт тоглосон хоёр дахь үеийнхэн гарч ирсэн. Л.Эрдэнэбулган бид хоёр тавьсан. Энэ цагаас эхлэн би “Тоска”-г дохиж байна. Уртнасангийн дараагийн Тоска бол Б.Жавзандулам. Гайхалтай дуучин. Түүнтэй Баясгалан, Жаргалсайхан нараас гадна Дашпэлжээ, Баясгалан, Дамдинсүрэн нар дуулж байсан. Үүнээс хойш Б.Эрдэнэтуяа, Ц.Баттөр, Б.Дам динсүрэн, С.Мөнгөнцэцэг нарын залуу дуулаачид гарч ирлээ. Энэ сарын 7-нд Тоскагийн дүрд С.Мөнгөнцэцэг дуулна. Тайз засал, хувцас, хэрэгслийн хувьд бид болом жийнхоо хэрээр сэлбэж, солилоо.

-Оркест энэ хугацаанд хэр шинэчлэгдэв?

-Ер нь манай оркестрийн хөгжимчид байнга сэлбэгдээд явдаг. Гэхдээ “Тоска”-д 30 жил тасралтгүй тоглосон хөг жимчин бий шүү. Гавьяат жү жигчин Мөнхцэцэг, Батчулуун, Нэргүй, Алтанцэцэг гээд манай ахмад хөгжимчид байна. Ж.Пуччинийн хамгийн уянгалаг дууриудын нэг “Тоска” гурван бүлэг, гурван үзэгдэлтэй. Уг дуурийн цомнолыг Ж.Жакоза, Л.Иллика нар бичсэнээр 1900 онд Ромын “Костанци” театрт тоглосон юм шүү дээ.

Ж. ЭРДЭНЭ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.