Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Б.Алтан-Очирт эрүүгийн хэрэг үүсгэж болзошгүй

 Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны референт Б.АлтанОчир өнгөрсөн ням гаригт машинаасаа улсын нууцад хамаарах бичиг баримт, ҮАБЗ-ийн хуралдааны тэмдэглэлээ алдсан тухай бид өмнөх дугаартаа мэдээлсэн. Байдаг л нэг хулгайн хэрэг гэж үзэн шалгаж байсан Эрүүгийн цагдаагийн газрын ажилтнууд уг хэргийг ТЕГ-т шилжүүлжээ.

Энэ талаар цагдаагийн байгууллагын албаны хүнээс тодруулахад “ТЕГ-т шалгаж байгаа. Бичиг баримт нь нууцад хамаарах уу, үгүй юү гэдгийг тодруулахаар тагнуулынхан шалгахаар болсон. Улсын нууцад хамаарахгүй бичиг баримт байгаад, жирийн хулгайн хэрэг гэж үзвэл манайх руу буцаах биз” гэв. Энэ талаар ТЕГ-ын албаны хүнээс лавлахад “Б.Алтан-Очирын автома шинаасаа алдсан эд зүйлс төрийн нууцад хамаарах бичиг баримт, тэмдэглэл мөн эсэхийг тогтоохоор манай газрын Төрийн нууцын хэлтсээс хүмүүс томилогдон ажиллаж байна” гэлээ.

Өөр нэгэн эх сурвалж Б.Алтан-Очирын алдагдсан эд зүйлс нь улсын нууцад хамаарах баримт, тэмдэглэл болох нь батлагдвал түүнд улсын нууц алдсан хэрэгт буруутган эрүүгийн хэрэг үүсгэн шалгах болно. Тиймээс юуны түрүүнд энэ баримт бичиг нууцад хамаарах эсэхийг шалгаж тогтооно” гэсэн юм. Бид өмнөх дугаартаа түүнийг АМГ-т ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулсан гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэгт шалгуулж байсан тухай дурдсан.

Тэрбээр Ашигт малтмалын газрын Кадастрын бүртгэлийн төвийн Бүртгэл тооцооны хэлтсийн даргаар ажиллаж байхдаа бүртгэлийн дэвтэрт хоёр хоосон хуудас үлдээлгэж, найз Санчирдаваагийн “Илчит хангай” ХХК-ийн нэрээр Өмнө- говь аймгийн Гурвантэс сумын “Нарийн 1”, “Нарийн 2” талбайд хайгуул хийх хоёр өргөдөл нөхөн бүртгэсэн хэрэгт холбогдож байжээ.

Мөн Өвөрмонголын иргэн Б.Далангуравын “Нонферрос металл майнинг” ХХК-ийн цайрын ордын хайгуулын 7889, 7890 дугаартай лицензийг сунгах ажлыг тэрбээр гардан гүйцэтгэж байсан бололтой юм. Энэ асуудал нь хууль хяналтын байгууллагад шалгагдаж эхлэхэд тэрбээр ажлаасаа халагдаж, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосноор ҮАБЗ-ийн Ажлын албанд ажиллах болсон аж.

 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.