Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Байнгын хороо 47 асуудлыг шийдвэрлэсэн байна

УИХ дахь Төрийн байгуулалтын байнгын хороо намрын ээлжит чуулганы хугацаанд 22 удаа хуралдаж, 47 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэжээ. Байнгын хорооны хуралдаанаар хуулийн 17, Тогтоолын төсөл 27-г хэлэлцэж, 35 санал, дүгнэлт гаргаж, тэмдэглэлээр гурван байгууллагад хугацаатай үүрэг өгсөн байна.  Харин улс орны эдийн засаг, хөгжилтэй холбоотой Төрийн албаны зөвлөлийн 2008,  Монгол Улсыг хөгжүүлэх сангийн 2010 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2010 оны төсвийн тухай хуулийн төслүүд, Мэдээлэл авах эрх чөлөөний тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгыг төсөл санаачлагчдад нь буцааж, “Төрийн албаны гавьяат ажилтан цол бий болгох тухай” УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцүүлгийг түр хойшлуулсан зэрэг цаг үеийн олон асуудлыг шийдвэрлэсэн байна.
 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.