Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Байнгын хорооноос хасагдсанаа Ч.Хүрэлбаатар мэдээгүй явжээ

Засгийн газрын гишүүн, УИХ-ын гишүүн хүн нэг л Байнгын хороонд харьяалалтай байх хуультай. Энэ жишгээр сайд болоход нь Л.Болд, Ч.Хүрэлбаатар нарыг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны гишүүнээс түдгэлзүүлжээ. Гэвч тэд үүнийг өнгөрсөн лхагва гаригт л мэдэв. Дээрх Байнгын хорооноос байгуулсан Ажлын хэсэг Оюутолгойн ТЭЗҮ нь УИХаас баталсан тогтоолд нийцсэн эсэхийг шалгасан дүгнэлтээ танилцуулах үеэр энэ хэрэг болсон юм.

Сайд нар Байнгын хорооны гишүүнээс хасагдсаныг дарга З.Энхболд ч мэдээгүй байжээ. Санал хураах болоход Ч.Хүрэлбаатар гараа өргөв. Түүний саналыг тооцох эсэхийг ярихдаа З.Энхболд “Л.Болд сайд та хоёрыг тооцохгүй байгаа шүү дээ. Яагаад тэгсэн юм бол?” гэлээ. Ч.Хүрэлбаатар “Мэдэхгүй, сүүлийн үед намайг Байнгын хорооны хуралдаа суу гэж дуудахаа больчихсон байна лээ” гэв. Үүний учрыг сая нэг олсон дарга “Сайд нар чинь нэг л Байнгын хорооны гишүүн байх ёстой юм байна.

Та Төсвийн байнгын хороондоо үлдээд манайхаас хасагджээ” хэмээн учирлав. Ч.Хүрэлбаатар “Надаас асуухгүй шийддэг юм уу” гэж гайхав. Энэ тухай УИХын тогтоол хэдэн сарын өмнө гарсан аж.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.