Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Байлдахгүй, гэхдээ байлдахаас айхгүй

Хоёр Солонгосын дайн гурван жил үргэлжлээд 1953 онд байлдагч талуудын хооронд хийсэн гал түр зогсоох шийдвэрээр дууссан юм. Өөрөөр хэлбэл, байлдагч талууд энхийн гэрээ хийж, дайныг албан ёсоор зогсоогоогүй учраас хоёр Солонгос одоог хүртэл дайны байдалтай байгаа. Хилийн шугамыг, тэр дундаа тэнгисийн усаар тогтоосон заагийг БНАСАУ хүлээн зөвшөөрдөггүй. Чухам ийм учраас хилийн маргаантай гэх уг шугаман дээр дайн үргэлжлэх ээдрээтэй нөхцөл бүрдсэн байдаг. Талууд 1999, 2002, 2009 онд тэрхүү маргаантай газар харилцан буудалцжээ.

Мөн энэ оны гуравдугаар сарын 26-нд маргаантай усан хил дээр үүрэг гүйцэтгэж байсан “Cheonan” хөлөг дэлбэрэлтийн улмаас живж, олон цэрэг амь үрэгдсэн. Дэлбэрэлтийн шалтгаан одоо болтол тодорхойгүй. Олон таамаглал байгаа ч баттай үндэс лэл байхгүй. Мэдэгдэж байгаа ганц зүйл бол маш хүчтэй дэлбэрэлт болсон гэдэг л байна. Өмнөд Солонгосын Геологи судлалын төв тухайн газарт Рих терийн шаталбараар 1.5 бал лын газар хөдлөлт болсон гэж тэмдэглэжээ. Ийм хүчтэй дэлбэрэлт шунгагч мина, эсвэл тэнгисийн минын цохилтоос үүсдэг аж. Цэргийнхэн аварга загас хэмээн нэрлэдэг, Хойд Солонгосын бага оврын шумбагчийн хөдөлгөөн дэлбэ рэлт болсон газарт идэвхжсэн гэсэн мэдээлэл байгаа аж. 35 метр урттай, 3.8 метр өргөнтэй, 3.2 метр өндөртэй “аварга загас” дэлбэрэлт болсон газрын орчим гуравдугаар сарын 23-нд зургаан удаа, 24-нд гурван удаа, дэлбэрэлт болсон өдөр нэг удаа ажиглагдсан байна.

Хойд Солонгосоос зугтаж гарсан Пак Сан Хак гэгч этгээд “Удирдагч Ким Чен Ир хоёрдугаар сарын эхээр Баруун тэнгисийн флотод зочлохдоо “Бид Сөүлээс боломжтой бүх аргаар өшөөгөө авах ёстой” гэж хэлсэн. Тус флотын удирдагчид их удирдагчийн төрсөн өдөр болох хоёрдугаар сарын 16-нд хуралдаж, өшөөгөө авахаар тангарагласан” гэж “Korean Herald” сонинд өгсөн ярилцлагадаа өгүүлжээ. Өнгөрсөн оны арван нэгдүгээр сард хилийн маргаантай бүсэд буудалцаан болж, Хойд Солонгосын 10 орчим цэ рэг алагдсан. Өшөө авна гэдэг нь үүний хариуд Өмнөд Солонгосын цэргийн аль нэг онгоцыг устгах, эсвэл томоохон хохирол учруулах тухай төлөвлөгөө бололтой. Гэхдээ энэ мэдэгдэл нотлогдоогүй байгаа. Пакын баталж байгаагаар түүний мэдээлэгчийн ах нь Хойд Солонгосын Баруун тэнгисийн флотод алба хаадаг агаад гуравдугаар сарын дундуур бэлэн байдал зарлаж, албан хаагчдыг байрлалаа орхин явахыг хориглосон тушаал гарсан учраас хурим нь хүртэл хойшилсон гэсэн мэдээлэл авсан гэнэ. Хойд Солонгосын албаны хүмүүс энэ дэлбэрэлтийг зохион байгуулаагүй гэдгээ мэдэгдсэнээс гадна Бээжинд айлчлал хийж байгаа тус улсын цэргийнхэн Хятадын албаны хүмүүстэй уулзахдаа “Пхеньян энэ хэрэгт огт оролцоогүй” гэдгээ хэлсэн гэж Өмнөд Солонгосын “Dong-a Ilbo” сонин мэдээлэв. “Байлдахгүй, гэхдээ байлдахаас айхгүй” гэж мэдэгддэг Хойд Солонгос энэ хэрэгт оролцсон гэдгийг нотлох баттай баримт одоо хэр алга.

Сөүл “Cheonan” хөлөг дээр болсон дэлбэрэлтийн шалтгааныг тогтоох 130 хүнтэй ажлын хэсэг гаргахаар болсон. Хөлгийн бүтэц, дэлбэрэлт, шүүх эмнэлгийн шинжилгээгээр мэргэшсэн олон улсын шилдэг мэргэжилтнүүдээс гадна тагнуул, тэнгисийн флотын ослын шинжээчид, амь үрэгдсэн цэргийн ар гэрийнхэн ажлын хэсэгт орж байгаа юм. АНУ, Швед, Австрали, Их Британийн шинжээчид Сөүлд ирээд байгаа. Ажлын хэсэг дүгнэлт гаргах хүртэл ямар нэг шийдвэр гаргахгүй байхыг Өмнөд Солонгосын Засгийн газар Парламентаасаа хүсэж байгаа юм. Шинжээчид Өмнөд Солонгос чадал хүрэхгүйдээ биш дэлбэрэлтийн шалтгааныг дангаар тогтоолоо гэхэд хүлээн зөвшөөрөгдөх магадлал бага байгаа учраас олон улсын бүрэлдэхүүнийг оруулах сонирхолтой байгаа хэмээн дүгнэсэн. Тус улсын Ерөнхийлөгч Ли Мён Бак ч иймэрхүү утгатай мэдэгдэл хийсэн. Солонгосын Тэнгисийн цэргийн мэдээллийн системийн төвд хадгалагдаж байгаа мэдээл – лүүд дэлбэрэлтийн шалтгааныг тогтооход үнэтэй эх сурвалж болох аж.

Бусан хотод байрладаг уг төв Солонгосын хойгийн усанд байгаа Өмнөд Солонгосын байлдааны бүх хөлгөөс мэдээлэл хүлээн авч боловсруулдаг. Хөлгийн ахмад чухал шийдвэр гаргах үед хурд, чиглэлийн талаар өгсөн мэдээллүүд тэнд байгаа. Гэхдээ аюулгүй байдалтай холбоотой учраас элдэв цуурхалыг няцаах гэж уг мэдээллийг олон нийтэд дэлгэх боломжгүй байдаг юм байна. Өчигдөр БНСУ-ын флотынхон гурван долоо хоногийн өмнө живсэн “Cheonan” хөлгийн хойд хэсгийг уснаас татан гаргасан байна. Сураггүй болсон 44 цэргийн цогцос энэ хэсэгт байгаа гэж албаны хүмүүс үзэж байгаа юм.

О.Тогоо

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.