Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Байгаль бохирдуулаад сая доллар төлөв

Алт, мөнгө, зэс, нүүрс гээд л аль байдгий нь ухаж төнхөж байгаа ч манай улсад байгалийн нөхөн сэргээлт хийж байгаа компани тун бага. Тэгвэл урд хөрш маань энэ тал дээр тун хатуу ханддаг. Хятадад алт олборлолтоор нэг, зэсийн үйлдвэрлэлээр гуравдугаар байр эзэлдэг Zijin Mining Corp хэмээх том компани голын усыг бохирдуулсан хэргээр 1.43 сая долларын торгууль төлөх болжээ.

Тус компанийн уурхай байрладаг Фузянь мужийн захиргаа өнгөрсөн сарын 30-нд энэхүү торгуулийг ногдуулсан бөгөөд компани ч буруугаа хүлээн, хохирлыг хугацаанд нь барагдуулахаа илэрхийлсэн байна. Хууль дүрэмтэй газар ондоо аж. “China Daily” сонинд бичсэнээр Zijin Mining Corp компанийн алт, зэсийн үйлдвэр Тин голын усанд химийн бодис асган, байгаль орчныг бохирдуулж байсан аж. Орон нутгийн захиргаанаас тус компанийг тоног төхөөрөмжөө шинэчлэхээс гадна химийн хорын аюулыг бүрэн арилгахыг анхааруулжээ. Zijin Mining Group Монгол, Тажикистан, БНСУ, ОХУ, Тайланд, Перуд уурхайтай гэнэ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.