Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Багш нар хугацаагүй ажил хаяж “зүггүйтлээ”

Тэртээ тэргүй цалинг нь нэмнэ гэсээр байхад багш нар хэдхэн сарын наана, цааныг бодолцолгүй ажил хаяад эхэлчихлээ. БСШУҮЭХ-ноос авсан мэдээллээр өчигдөр 87 сургуулийн 7299, 61 цэцэрлэгийн 1651 багш ажил хаялтад оролцсон байна. Нийслэлийн есөн дүүргээс гадна Сэлэнгэ аймгийн Сайхан, Бугант, Архангай аймгийн Тариат сум болон төвийн зарим сургуулийнхан үүнд нэгджээ. БСШУЯ-наас ажил хаялтын хугацаанд сурагчдад теле хичээл заах шийдвэр гаргав. 
“Өрөнд баригдсан багш нар нэг хөөрхий”, “Багш бол робот биш” “Ажил хаялт 08.00-17.00 цаг” гэсэн бичиг сургуулийнхаа хаалга, цонхон дээр наачихаад, хичээлдээ ирсэн сурагчдаа дотогш оруулахгүй хаалгаа барин багш нар “зүггүйтлээ”. Шавь нартаа “Телевизийн мэдээ сайн үзээрэй. Багш нарынх нь цалинг нэмнэ гэвэл л хичээлдээ ирнэ шүү” хэмээн захисан гэж байгаа. Харин багш нарын ажил хаялтыг зохион байгуулах түр хорооныхон сургуулийн удирдлагуудаар дамжуулан эцэг, эхчүүдэд сонордуулга хүргүүлж, энэ хугацаанд хүүхдүүдээ хараа хяналтдаа байлгахыг зөвлөсөн гэсэн. Хэрэв ажил хаялтын явцад сурагчид гэмт хэрэгт холбогдох, осолд өртөх зэрэг асуудал гарвал сургуулийн удирдлага болон багш нар хариуцлага хүлээхгүй гэдгээ ч сануулахаа тэд мартсангүй.  БСШУҮЭХ-ны ажилтан Цэцэгдэлгэр “Манай түр хорооноос УИХ, НХХ-ийн сайд Т.Гандид албан бичиг хүргүүлэх гэж байна. Шаардлагыг маань хүлээн автал ажил хаялтаа зогсоохгүй” гэлээ.
0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.