Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Багштай хүн бүрийн бахархал “Багш” найраглалд зориулан хөшөө босгоно

Жил бүрийн хоёрдугаар сарын эхний долоо хоногт Монголын багш нарын баярыг тэмдэглэдэг болоод 45 жил болжээ. Энэ жил МУБИС мэргэжлийн багш бэлтгэж эхэлсний 90 жилийн ой мөн тохиож байгаа. Түүнчлэн Төрийн шагналт яруу найрагч Ш.Сүрэнжавын “Багш” найраглалтай бид танилцаад 25 жил болжээ.

Эдгээр баярыг тохиолдуулан тус сургуулиас “Багш” найраглалын талаар эрдэм шинжилгээний хурлыг БСШУЯ, Монголын ахмад багш нарын холбоотой хамтран зохион байгуулсан юм. Энэ үеэр илтгэл тавьсан утга зохиол судлаач Д.Хүү “Багш” найраглал бол багш нарын төдийгүй багштай хүн бүрт зориулсан бүтээл.

Бид энэ найраглалыг мөрдлөгөө болгодог гэж болно” хэмээсэн. Яруу найрагч Ш.Сүрэнжав өөрийнх нь бүтээлд зориулан илтгэл тавьсан эрдэмтэн мэргэдэд хадаг барин талархлаа илэрхийлсэн. Дашрамд дуулгахад, энэхүү найраглалд зориулан хөшөө босгох тухай “нууцаа” тэрбээр дэлгэлээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.