Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Бага насны гурван хүүхэд галд шатжээ

     Нийслэлийн Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Буянт-Ухаагийн 23 дугаар гудамжны зайдгайд иргэн Г-гийн таван ханатай гэр шатаж, галд бага насны гурван хүүхэд нас баржээ.
Гал гарсныг Аврах гал унтраах 30 дугаар ангийн тасгийнхан унтрааж, 4 настай эрэгтэй Э, 2 настай эмэгтэй Э, 2 настай эрэгтэй Э нар нас барсан байсныг дүүргийн Цагдаагийн хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд хэргийг нь шалгуулахаар шилжүүлсэн байна. Харин Баянзүрх дүүргийн Дан¬зангийн  1 дүгээр гудамжны нэг тоотод таван ханатай гэр шатаж байсныг Аврах гал унтраах ангийн тасаг унтрааж, шатаж байсан гэр дотроос иргэн С.Нэргүй /59 настай эрэгтэй/, П,Доржханд /57 настай эмэгтэй/ нарын амь насыг Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд мужааны ажилтай Т.Батбаяр /25 настай эрэгтэй/ аварч гаргасан байсныг Шуурхай бүлэг 105-ын эмч аврагч эмнэлэгийн анхны тусламж үзүүлэн Түлэнхийн төвд хүргэсэн. 

Монцамэ мэдээллээ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.