Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Багачуудад зориулсан “Кармен”-ийг Роберт Рэссико удирдана

 Дуурь бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид Ж.Бизегийн алдарт “Кармен” дуурийг багачуудад зориулан шинэчлэн найруулжээ. Өнгөрсөн жил хүүхдүүдэд зориулсан “Кармен”-ий анхны тоглолт болж байсан бол ирэх сарын 5-нд хоёр дахиа тоглох гэж байна. Франц удирдаач Роберт Рэссико багачуудад зориулсан “Кармен”- ийг удирдахаар манай улсад хүрэлцэн иржээ.

-Та манай ДБЭТ-тай их олон жил хамтран ажиллаж байгаа байх аа?

-Тийм ээ. Энэ удаа Ж.Бизегийн хүүхдэд зориулсан “Кармен”, Ж.Вердийн “Риголетто”-г удирдан тоглуулна. Монголын ДБЭТ-ыг зорьсон найм дахь аялал минь энэ.

-Хүүхдэд зориулсан “Кармен” ямар онцлогтой вэ?

-Хоёр цаг гучин минут үргэлжилдэг дуурийг нэг цаг хорин минут болгож багасгасан байгаа. Мөн ердийн тоглолтын үед симфони найрал хөгжимчид үзэгчдэд харагддаггүй. Хүүхдэд зориулсан тоглолтын үеэр найрал хөгжимчид тайзан дээр сууж, үйл явдал үргэлжлэх үед хамт байдаг.

-Олон жил хамтран ажиллаж байгаагийн хувьд та манай хөгжимчдийг хэрхэн дүгнэх вэ?

-Ур чадвар нь мэргэжлийн өндөр төвшинд хүрсэн учраас танай хөгжимчдийг зөвхөн Монголынх бус, дэлхийн хэмжээний уран бүтээлчид гэж хэлнэ. Тийм ч учраас би өнгөрсөн намар ДБЭТын зургаан уран бүтээлчийг нутагтаа урьж тоглуулсан. Үзэгчдээс өндөр үнэлгээ авсан сайхан тоглолт болсон шүү.

-Та ДБЭТ-ын тайзнаа “Увдист лимбэ”-ийг удирдан тоглуулж байсан байх аа?

-Тийм ээ. “Кармен”- ийг дөрөв, “Увдист лимбэ”, “Риголетто”-г тус бүр хоёр удаа удирдан тоглуулж байсан.

-Цаашид манай тайзнаа ямар уран бүтээл тавьж, симфони найралтай хэрхэн хамтран ажиллахыг хүсэж байна вэ?

-Ирэх долоо хоногт театрын удирдлагатай уулзаж, төлөвлөгөө гаргана.

Ж.Солонго

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.