Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Баарны байнгын үйлчлүүлэгч морь

Өвс идэж, жүчээнд байхын оронд баараар үйлчлүүлж, шар айраг шимдэг хачирхалтай морь Стэнфордшир гүнлигт байдаг тухай “Telegraph” мэдээллээ. Базил нэрт морь Бартон хэмээх жижиг хотын “Мэйнел Инграм Армс” нэртэй бааранд ням гариг бүр зочилж, усны оронд шар айраг ууж, алжаалаа тайлдаг гэнэ.

Тэр ч байтугай Базилын тусгай аяга тус бааранд байдаг бөгөөд ирэх бүрт нь аяганд нь “Marson’s Pedigree” нэртэй шар айраг хийж өгдөг аж. Энэ тухайд тус баарны менежер Гай Уоллс “Базил бол онцгой амьтан. Тэр нэлээн хэдэн жилийн өмнөөс манайхаар үйлчлүүлэх болсон. Ажилдаа гарсны дараа тэр манайд ирж шар айраг ууж амрах дуртай. Манай үйлчлүүлэгчид ч түүнтэй хамт байхыг таашаадаг юм” гэжээ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.