Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

БААБАР ҮҮНИЙГ Л ХЭЛЭЭД БАЙЖ

Өдгөө зуугийн талаас хол өнгөрч яваа Баабарын өөрийнхөө үеийг оролцуулаад өөрөөсөө дээш үеийн социалист үзэл сурталд өсөж бойжсон “бүтээгдэхүүнүүд” өөр ертөнцөд одсоны дараа Монголын нийгэм сая шинэчлэгдэх боломжтой болох тухай номлолыг би хүлээн зөвшөөрдөг нэгэн.

Хатуу боловч үнэнийг ийнхүү томъёолох болсноо мань эр ойлгомжтой тайлбарладаг. Түү- ний зөв байсныг ардчиллын хорин жилийн түүхээс бид харж байна. Энэ хугацаанд Монголын цоо шинэ үе өсөж өндийлөө. Шинэ үеийнхэн эрийн цээнд хүрэх хооронд хэсэг “цонхтой үе” байв даа. Онгойсон энэ орон зайд Монголд эх захаа алдсан, ХАОС орчин үүссэн.

Хэн юу дуртайгаа хийж, хэлдэг болсон. Хууль гууль болдгийг, хулгайч сайдын сэнтийд залардгийг, ёс зүй яаж ялзардгийг бид харж, хараад зогсохгүй дасан зохицсон. Өрсөж залгиж чадсан нь л хождог, ичгүүр сонжуургүй зэрлэг ёс суртахуунтай бүхэл бүтэн үеийнхэн энэ хугацаанд хогийн ургамал шиг газар авч, цэцэглэсэн. Хор урхагийг тоочоод үл барах.

Хорин жил хуримтлагдсан нийгмийн их бухимдал “Өнгөрч одох” үеийнхний өөрсдөө ч мэдэхгүй үлдээж буй ул мөр. Юу ч бүтээдэггүй мөртөө баялгийн эзэн сууж, юу ч сураагүй мөртлөө төр, засгийн хэргийг хүртэл хэлэлцдэг тийм нэг үеийнхэн энэ урт завсарлагааны хугацаанд бий болсон.

За энэ бүхэн дүүрч, жам ёсных гээд орхиж болж байна. Сэтгэлд гал, зүрхэнд итгэл асаасан шинэ үеийнхэн төлжиж “цонхтой цагийнхныг” түрэх ойртсоныг мэд рэх туйлын таатай. Энэ хорин жилд бойжсон үеийнхэн юугаараа гайхамшигтай, тэдэнд яагаад итгэж найдаж болох вэ гэж үү. Үүнийг өгүүлэхийн тулд баахан оршил нуршлаа. Бидний оройн дээд Очирваань бурхныхаа оронд залах шахдаг Дэлхийн банк, ОУВС, Азийн хөгжлийн банкны удирдлага, толгойд дөнгөж хорь гарч яваа монгол залуус гарч ирж байгааг дуулгавал ямар вэ? Сансар судлалын гол цөм NASA, бардам америкчуудын бахархал болсон Пентагонд монгол залуус гол технологич, компьютерын программ хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байна гээд бод доо. Нью-Йоркийн тэнгэр баганад сан өндөр барилгуудын орой дахь тохилог оффисуудад мон гол залуус залран “Rodman & Renshaw”, “Morgan Stanley”, “Goldman Sachs” зэрэг дэлхийд цуутай банкны бодлого, хөрөнгө оруулалт хариуцсан захирал, үнэл гээний мэргэжилтнээр ажил лаж байгаа нь жинхэнэ бахар хал.

Ийм залуус дэлхийн өн цөг булан бүрт хэдэн арваараа байна. Мал маллаж, морь унахаас өөрийг мэдэхгүй саяхныг хүрсэн монгол хүнд Нью-Йорк, Торонто, Лондон, Хонконг, Токиогийн хөрөнгийн биржүүд дээр дэлхий дамнан хэрсэн санхүүгийн аварга корпорациуд арилжаагаа даатгадаг болсоныг сонс доо. Монгол Улсын, монгол хүний үнэлэмж хэдхэн жилийн дотор ямар байгаад яаж өссөнийг хар.

Энэ бол хэнтэй ч хуваалцахгүй шинэ үеийнхэнд ногдох гавьяа. Монголдоо дөнгөж аравдугаар анги төгсөөд Америкт гарсан 16 настай бацаан өдгөө Пентагоны тусгай өрөөнд компьютерийн сүлжээг нь хариуцаад суудаг гол хүн болсныг АНУ дахь монголчууд бахархан ярихыг сонслоо. Австралийн холбоо ха рил цааны салбар эдүгээ дөнгөж 30 нас хүрч яваа монгол залуугийн менежментээр хөгжиж байгаа гэвэл итгэхэд бэрх ч яах аргагүй үнэн юм. Зөвхөн гадаадад биш Монголдоо ч тэр бүхэл бү тэн үе солигдох процесс банк, санхүү, бизнесийн салбарт хүчтэй давал гаалж байгааг анзаарахгүй байхын аргагүй.

“Цонхтой” цагаар төрөн гарсан үндэсний том компаниудыг үндэслэгчид цаашид өөрсдийн толгойгоор компани, аж ахуйгаа авч явахад үнэхээр хэцүү болж. Тэд шинэ үеийнхэнд эргэлт буцалтгүй бизнесээ даатгаж байна. Энэ нь эрүүл бөгөөд зүй ёсны үзэгдэл.

Монголын том компаниудын гүйцэтгэх захирлуудын 70 хувь нь Өрнөдөд боловсрол эзэмшсэн 30 хүртэлх насны залуучууд болсоны учир энэ. Жамаараа яваа ертөнцийн хэнд ч захирагдахгүй хуулиа гэж. Шинэ үеийнхнээр бахархахын нэгэн учир энэ бөлгөө. Хамгийн гол нь тэд юмыг эрүүл саруул ухаанаар харж чаддаг, нийгмийн шударга бус явдалтай эвлэршгүй тэмцдэг, шударга ёс тогтох ёстой гэдэгт итгэдэг, монгол хүн хэнээс ч дутахг үй боловсрол эзэмшсэн шиг эзэм шиж, өндөр цалин авч, баян чинээлэг, сэтгэл тайван амьдарч чадна гэсэн чинхүү итгэлтэй болсон байдаг.

Өөрсдийн хувьд төдийгүй нийг мээ тийм болгон цогцлооно гэсэн юунд ч торохгүй цалгисан тэ мүүлэлтэйгээрээ үнэ цэнэтэй. Орчин үеийн hi-tech, nano tehnology-ийг тэд л Монголд нэвтрүүлж эхэллээ. Баруунд өндөр боловсрол эзэмшиж, мэргэжлээрээ ажиллан туршлага хуримтлуулсан, хуулийг хүн бүр сахин биелүүлэхийн утга учрыг яс махандаа тултал ойлгож ухаарсан цоо шинэ үеийнхэнд итгэж найдахын бас нэгэн учир ийм буюу.

Ганцхан жишээ татахад АНУ-ын хөрөнгө оруулалтын “Rodmann & Renshaw” банкны тэргүүн дэд захирлаар ажиллаж байгаа Жадамбын Жамул (Эрүүл мэндийн дэд сайд Ж.Цолмонгийн төрсөн дүү.) хэмээх монгол залуу тай уулзахад С.Зориг агсны нэгэнтээ “Би монгол хүний саруул ухаанд итгэдэг” гэж хэлсэн үг сэтгэлд харваж байсан. Дэлхийн том, том банкирууд, тэрбумтнууд түүнтэй зэрэгцэн сууж санхүү, хөрөнгө оруулалтын асуудлаа харилцан зөвлөлдөж байдгийг харлаа.

1994 онд Бостон хотод коллеж төгсөөд арилжааны чиг лэлээр баклаврт суралцсан энэ залуу Канадын хөрөнгө оруулалтын нэгэн банкинд ажилд орсноор амжилтын гараагаа эхэлж хоёрхон жилийн дотор Нью-Йоркийн хөрөнгийн бирж дэх хамгийн үр дүнтэй диллерээр шалгарч, том банкуудын анхааралд орсон гэж байгаа. Үүнийгээ ердөө л шаргуу хөдөлмөр гэж даруухнаар тайл барлах юм. Өнгөрсөн зун Монголд олон улсын хөрөнгө оруулагчдын том уулзалтыг тэрбээр зохион байгуулсан.

Зах зээл нь дөнгөж нээгдэж байгаа эх орондоо эдийн засгийг нь залгичих бус жинхэнэ харилцан ашигтай хамтын ажиллагааг эрхэмлэсэн гаднын үр ашигтай хөрөнгө оруулагчдыг татахыг зорьдог гэдгээ тэр өгүүлсэн юм. Энд ажиллаж байгаа минь эх оронд илүү тустай.

Бид Лондон, Хонконг, Нью-Йорк, Парист байх хэрэгтэй. Барууныг Монголтойгоо холбох гүүр болж ажиллах ёстой биз дээ” хэмээн Энд ирж ажиллаж болохгүй юу? гэсэн миний асуултад товчхон харилсан. Эдүгээ “Ньюком” группийн гүйцэтгэх захирал Болд, “Женко” группийн зөвлөх Ганбат, Ерөнхийлөгчийн Тамгын газарт ажиллаж байгаа Дуламсүрэн гээд Барууны аль ч корпораци, банкууд ажилтнаараа, тэр тусмаа удирдлагын хүрээнд авахыг хүсдэг залуучуудаас ирээдүйн Монгол харагдана.

Шинэ үеийнхний сэтгэл, итгэл, мэдлэг, чадвар эх орноо чиглэх боллоо. Уул уурхай, газрын эрдэс баялаг шавхагдашгүй юм биш. Нэгэн цагт дуусна. Тэр үед өндөр мэдлэг боловсрол, нарийн мэргэжил, орчин үеийн технологийг эзэмшсэн залуус, тэдний дараа дараагийн үеийнхэн Монголын жинхэнэ хэзээ ч шавхагдашгүй баялаг байх болно.

Шинэ үеийнхэнд авах идэхийн хязгааргүй шунал, дэмий чалчсан улстөржих дон, урваж, шарваж зөөлөн суудал мөрөөдөх эмгэг байхгүй. Яагаад гэвэл тэд Монголд хэзээ ч байгаагүй цоо шинэ иргэд. Тэд өөрсдийн сурч, боловсорч, төлөвшсөн тэр л орчноо Монголд бий болгоно. Баабар авгай үүнийг л хэлээд байж шүү дээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.