Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

А.Ариунзаяа: Туршилтын хугацаанд 500 залууг сургана

Ерөнхий сайдын Хэвлэлийн албанаас “Эдийн засгийг дэмжих 10 их наядын хөтөлбөрт залуусыг фитнест явуулахад 500 тэрбум төгрөгийг төсвөөс зарцуулна гэж тусгасан нь худлаа. Энэ мөнгийг залуусыг ажлын байранд бэлтгэхэд зарцуулах дунд хугацааны хөтөлбөрт зориулах бөгөөд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам бэлтгэл ажлыг хангаж байгаа” хэмээн мэдэгдэв. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа мөн өнөөдөр энэ талаар мэдээлэл хийсэн юм. Тэрбээр “Ерөнхий сайдын танилцуулсан 10 их наядын хөтөлбөрт Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслийн бэлтгэл ажлыг ХНХЯ-наас хийж байна. Манай яам халамжаас илүүтэй хөдөлмөр эрхлэлтийг дэмжинэ гэсэн уриатайгаар ажиллаж байгаа ба сургалтаар хүнсний талон авдаг 43 мянган өрхөд амьдардаг хөдөлмөр эрхлэх насны хүнийг дэмжин нэг сая төгрөгийн тэтгэлэгтэй сургахад чиглэх юм. Сургалтын зорилго нь мэргэжил олгохоос илүүтэй хувь хүний хөгжил, хандлагын өөрчлөлт, хөдөлмөрийн зах зээлд ороход нь бэлдэнэ. Төсөл хөтөлбөрийг дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн хэрэгжүүлэхээр төлөвлөж туршилтын хугацаанд 500 залууг сургана. 2021 онд 5000 залуусыг хамруулна гэсэн төлөвлөгөөтэй байна.  ҮСХ-ны 2020 оны дөрөвдүгээр улирлын байдлаар 90 мянган хүн ажилгүй байгаа гэсэн судалгаа гарсан. Цар тахлын үед ажлын байр хумигдаж одоо энэ тоо 100 мянгад хүрсэн. Хөдөлмөрийн биржид бүртгэлтэй ажилгүй иргэд 25-26 мянга орчим байна” гэсэн юм.  

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.