Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

А.Амбасэлмаа: 31 иргэнээс халдвар илэрч, нийт батлагдсан тохиолдол 505 боллоо

Эрүүл мэндийн яамны ээлжит хэвлэлийн хурлын үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа халдварын нөхцөл байдал, шинжилгээний хариу болон эмчилгээний талаар танилцууллаа.

Тэрбээр “2020 оны 11 дүгээр сарын 18-нд 1390 хүнд шинжилгээ хийхэд 31 хүнээс коронавирус илэрлээ. Тодруулбал,  Алтанбулагийн боомтоор орж ирсэн 7 жолоочийн давтан шинжилгээнээс халдвар илэрлээ. Дархан-Уул аймагт үүссэн голомтоос 3 халдвар, Сэлэнгэ аймагт үүссэн голомтоос 4 халдвар, Дорноговь аймагт 1 халдвар, Орхон аймагт 13 халдвар, Улаанбаатар хотод 3 халдвар тус тус илэрлээ. 

 Монгол Улсад халдварын батлагдсан тохиолдол 505, эдгэрсэн 329 байгаа бол ХӨСҮТ-д 169 иргэн эмчлүүлж байна. Биеийн байдлыг үнэлбэл нэг хүн хүнд, 35 хүн хүндэвтэр, 126 хөнгөн байна” гэж хэлэв.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл