“Ая эгшгийн зургаан жигүүр 2010” өсвөрийн гоцлол хөгжимчдийн наадмыг Монголын хүүхдийн ордноос 5-6-ны өдрүүдэд зохион байгуулж байна. МХО-д хоёр үе шаттайгаар зохион явуулах тус наадамд Дорнод, Сүхбаатар, Хэнтий, Өмнөговь, Дархан-Уул, Ховд, Увс, Говь-Алтай, Өвөрхангай болон нийслэл хотын нийт 80 гаруй хүүхдүүд оролцож авьяас чадвараа сорих юм. Энэхүү долдугаар наадам нь бага нас, дунд нас, ахлах нас гэсэн гурван насны ангилалд болно. Ардын хөгжмийн энэ наадмын нэгдүгээр шатны уралдаанд ардын дууны найруулга, хөрвүүлэг хийж ардын манераар тоглоно. Харин эцсийн шалгаруулалтад Монголын хөгжмийн зохиолчдын бүтээлээс болон сонгодог зохиол тоглох юм.







0 Сэтгэгдэл