Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Аялгуу” хамтлагийнхан алтан медаль хүртэв

“Земля-нас общий дом” олон улсын XIII наадмаас Монголын хүүхдийн ордны Б.Энхтуяа багштай “Аялгуу” хамтлагийнхан алтан медаль хүртжээ. ОХУ-ын Екатеринбург хотноо дөрөвд үгээр сарын 23-28-нд болсон уг наадам уралдаан хэлбэрээр зохион байгуулагдсан бөгөөд энэ удаад Америк, Чех, Герман, Грек зэрэг 14 орны, 44 хамтлаг ардын урлаг, хөгжим, бүжиг, найрал дуу гэсэн дөрвөн төрөлд өрсөлдсөн аж.

Гучин жилийн түүхтэй “Аялгуу” хамтлагийн авьяаслаг багачууд ардын урлагийн төрөлд хөөмий, бэсрэг уртын дуу, уран нугаралт, биелгээ гэх мэт үзүүлбэр хосолсон тоглолтоор оролцож алтан медаль хүртсэн байна. Хүүхэд багачуудыг эх дэлхийгээ хайрлаж, хамгаалах үйлст уриалсан урлагийн наадам 6- 18 насныхны дунд зохиогддог боловч голчлон мэргэжлийн уран бүтээлчид оролцдогоороо онцлог.

2008 онд болсон “Земля-нас общий дом” XII наадамд МХО-ны ардын хөгжмийн ангийн сурагчид амжилттай оролцож байсан бөгөөд энэ удаад урилгаар очсон байна.


О.УНДАРМАА

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.