Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Аялал жуулчлалын салбар 730 тэрбум ам.долларын алдагдал хүлээв

2019, 2020 оны эхний найман сард олон улсад аялсан жуулчны тоог өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулсан үзүүлэлт (хувиар)

Цар тахалтай холбоотойгоор Дэлхийн аялал жуулчлалын байгууллага тус салбарын эхний зургаан сарын статистик, мэдээллийг нэгтгэсэн “Дэлхийн аялал жуулчлалын барометр” тайлан, судалгааг өнгөрсөн зун олон нийтэд танилцуулсан. Харин энэ оны эхний найман сарын статистикийг уржигдар мэдээлэв. Энэ хугацаанд олон улсын жуулчны тоо өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 70, зөвхөн наймдугаар сард аялагчдынх 79 хувиар буурчээ. Статистикаас үзэхэд, жуулчны тоо нь эрчимтэй буурсан үзүүлэлтээр Ази, Номхон далайн бүсийн орнууд (-79 хувиар) тэргүүлж, үүний араас Ойрхи Дорнод, Африк (-69), Европ (-68), Америк (-65)-ийнх жагсжээ. Оны эхний хагаст аялал жуулчлалын салбар 460 орчим тэрбум ам.долларын алдагдал хүлээсэн бол энэ удаа 730 тэрбум болжээ. Тодруулбал, хоёр сарын хугацаанд 270 тэрбум ам.долларын алдагдалтай ажилласан гэсэн үг. Зарим орон хориг, хязгаарлалтаа сулруулж, жуулчлалыг идэвхжүүлэх бодлого барьж байгааг Монголын аялал жуулчлалын холбооныхон онцолжээ. ХБНГУ-ын “Кондор” агаарын тээврийн компани аялал жуулчлалын идэвхтэй бүс, Кубын Варадеро хойг руу энэ сарын 31-нээс нислэг үйлдэхээр төлөвлөсөн байна. Австралийн Засгийн газар Өмнөд Солонгос, Япон, Сингапур зэрэг халдварын эрсдэл багатай орнуудын хооронд аяллын коридор үүсгэхээр бодлогын түвшинд хэлэлцэж байгаа гэнэ. Тайланд улс өнгөрсөн сарын сүүлчээс олон улсын жуулчин хүлээн авч эхэлсэн бөгөөд эхний нислэгээр Хятадын Гуанжоу хотоос Пукет арал руу 120 хүн тээвэрлэжээ.

Харин Монголд “Ай Ти Эм” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн энэ өдрүүдэд болж байна. Тус салбарынхан байгальд ээлтэй, тогтвортой, эрсдэлгүй аялал жуулчлал, орон нутгийн хөгжлийн асуудлаар өчигдөр чуулсан бол үзэсгэлэнгийн үйл ажиллагааг өнөөдөр албан ёсоор нээнэ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.