Улаанбаатар хотын бүсийн зөвлөл, Нийслэлийн аялал жуулчлалын газраас хамтран Нийслэлийн аялал жуулчлалын бэлгэдэл шалгаруулах уралдаан зарлалаа. Бэлгэдлийн шалгуур нь гадаадын жуулчдыг урин дуудсан, олон улсад нийслэлийн өнгө төрхийг илэрхийлсэн, утга санаа, агууламж, цар хүрээг бүрэн илэрхийлэх уриатай байх аж. Уралдааны бүтээлийг энэ сарын 2-ноос тавдугаар сарын 14-ний хооронд хүлээж авах юм байна. Уралдаанд уран бүтээлч хэдэн ч төслөөр оролцож болно. Шалгарсан бүтээлийг сая төгрөгөөр урамшуулж шалгаруулалтыг долоо хоногийн хугацаатай нээлттэй хэлэлцүүлэг хэлбэрээр явуулна.







0 Сэтгэгдэл