Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

АЭХ-ны ерөнхийлөгчийн төлөө АН-ын хүүхнүүд бужигнаж байна

Ирэх долоо хоногт АН-ын “Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо” их хурлаа хийхээр болжээ. Хурлаар Холбооны ерөнхийлөгчийн сонгууль болж, шинэ бүтэц, бүрэлдэхүүний асуудлыг хэлэлцэх аж.

АЭХ-ны тэргүүний сонгуульд тус холбооны гүйцэтгэх захирал асан Ш.Батцэцэг, БСШУ-ы дэд сайд Ч.Куланда, АН-ын нарийн бичгийн дарга Б.Ургамалцэцэг, Ерөнхийлөгчийн зөвлөх М.Батчимэг, “Эрдэнэс Монгол” ХХКийн Хүний нөөц хариуцсан газрын дарга Б.Мөнхцэцэг нар өрсөлдөх сураг байна. Тэдний хэн нь хэн бэ? Ш.Батцэцэгийн хувьд Холбооны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан тул сонгогдох магадлал бага байгаа гэнэ. Тэрбээр Төв аймагт АН-аас нэр дэвшиж байсан аж.

Дэд сайд Ч.Куландагийн хувьд АН-ын хууччуулын нэг, аль ч бүлэглэлд тал алддаггүй учраас нэлээд магадлалтайд тооцогдож буй сурагтай. Намын нарийн бичгийн дарга Б.Ургамалцэцэгийн хувьд Н.Алтанхуягтай олон жил хамтарч ажилласан, АНУ-д боловсрол эзэмшсэн, хүмүүнлэг үйлсийг нэлээн дэмждэг, эдүгээ “Туул” ротари клубийн ерөнхийлөгч зэрэг нэр хүнд, албан тушаалаараа нэлээн жин дарж яваа тухай эх сурвалж ярив.

Ерөнхийлөгчийн зөвлөх Батчимэгийг Ц.Элбэгдорж зүтгүүлж байгаа гэх дуулдана. Б.Мөнхцэцэг нь Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын дэд дарга байсан, одоо “Эрдэнэс Монгол” ХХК-д албаны даргаар ажилладаг аж. Тэрбээр 2008 оны УИХ-ын сонгуульд Дорнод аймагт нэр дэвшээд “унасан” юм. Түүнийг “Алтангадас”-ынх гэдэг. АЭХ-ны ерөнхийлөгч Б.Дэлгэрмаагийн хувьд бүрэн эрхийн нь хугацаа дуусаж буй аж. Тэрбээр Холбооны ерөнхийлөгчөөр долоон жил ажиллажээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.