Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

А.Энхзул: ААВ МААНЬ БЭЛЭГ АВАХ ДУРГҮЙ

Өнөөдөр эрхэм гишүүн З.Алтайн төрсөн өдөр. Тэрбээр 1958 оны энэ өдөр Улаанбаатар хотноо төржээ. Нэгэнтээ “Хийсэн бүтээснээрээ бахархаж, сэтгэлийн таашаал авах дуртай” хэмээн ярилцлага өгч байсан түүнтэй холбогдохоор 9911…. дугаарт утас цохисон боловч “Таны залгасан дугаар холбогдох боломжгүй байна” гэсэн хариу сонсох нь тэр.

Тиймээс түүний охин “25 дугаар суваг” телевизийн захирал А.Энхзултай холбогдлоо.

-Маргааш аавын тань өдөр. “Төрсөн өдөр” буландаа урихаар утас цохисон боловч холбогдож чадсангүй.

-Харин тийм ээ. Орон нутгаар явах ажилтай гээд явсан. Маргааш ирэх байх.

-Тэгэхээр энэ жилийн төрсөн өдрөө орон нутагт тэмдэглэх нь ээ?

-Аав маань угаасаа төрсөн өдрийн баярт төдийлэн ач холбогдол өгдөггүй хүн. Тиймээс бид гэр бүлийнхээ хүрээнд цомхон тэмдэглээд өнгөрүүлчихдэг. Энэ удаад гэрийхэнтэйгээ ч хамт тэмдэглэж чадахгүй болох нь.

-Аавдаа бэлэг бэлдсэн үү?

-Бэлдэж амжаагүй л байна. Маргааш өглөө л дэлгүүр гарах бодолтой байна. Гэхдээ аав маань бэлэг авахдаа тийм ч дуртай байдаггүй. “Та нар минь л сайн явж байвал аавд нь хамгийн том бэлэг болно” гэдэг юм. Хамт байж чадахгүй ч хамгийн түрүүнд утсаар ярьж, баярын мэнд хүргэнэ гэж бодож байгаа.

-Баярын мэндчилгээгээ манай сониноор дамжуулан хүргэсэн ч болно шүү дээ.

-Тэгвэл юуны түрүүнд ах болон ээжийнхээ өмнөөс аавдаа хайртай гэдгээ танай сониноор дамжуулан хэлье. Цаашдаа олон арван төрсөн өдрийг тань хамтдаа тэмдэглэхийг гэр бүлийнхэн тань хүсэж байгаа учир та минь эрүүл энх байгаарай.

Бидэндээ үргэлж түшиг тулгуур болж явдагт тань их баярладаг. Охин нь таны итгэлийг алдалгүй ажлыг тань үргэлжлүүлж, телевизээ бусдаас дутахгүй авч явна аа.

У.Энэрэл

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.