Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ашиг сонирхлын зөрчлийг хязгарлах хулийг амьдрулахгүй байх сонирхол бий юу

НҮБ-ын конвенцид нэгдсэн гишүүн орон түүнд нийцсэн хууль-эрх зүйн орчин бүрдүүлсэн байх үүрэгтэй гэнэ. Манай улс Авлигын эсрэг конвенцид нэгдсэний хувьд “сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тогтолцоог бий болгож бэхжүүлэхийг чармайна” гэсэн үүрэг хүлээжээ. Үүгээр бол Монгол Улсад Ашиг сонирхлын зөрчлийг хязгаарласан хуультай байх ёстой ч өнөөдрийг хүртэл зохицуулалт байсанг үй.

Хэдий хожуу ч Я.Батсуурь, Х.Баттулга, Х.Тэмүүжин, Ж.Сүхбаатар нарын хэсэг гишүүн энэ үүргээ ухамсарлаж Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай (Албан ёсны нэр нь энэ ч хүн хэлэхэд төвөгтэй учраас Ашиг сонирхлын зөрчлийг хязгаарлах тухай гэх болсон) хуулийн төслийг санаачлаад байгаа юм. Олон хүн энэ хууль явахгүй дээ гэж муу амлаж байсан ч УИХ дахь намуудын бүлэг хэлэлцэхийг дэмжиж, Ажлын хэсэг байгуулаад байна.

Сүүлийн 10-20 жилд ямар ч бизнес эрхлээгүй хэрнээ төрийн өндөр албан тушаалын эрх мэдлийн хүчээр тэрбумтан болсон хүн манайд зөндөө бий. Эдийн засгийн өндөр ач холбогдолтой төрийн албаны шийдвэр гаргах тушаалд бизнесийн болоод улс төрийн бүлэглэлийнхэн хүнээ шургуулах болсон, УИХ-ын гишүүдийн 60- аад хувь нь бизнесийн салбараас орж ирсэн, зарим сайд, дарга бизнес-улс төрийн бүлэглэлийг төлөөлөх болсон гэх мэтийн өнөөгийн нийгэмд ил цагаан болсон гажуудлыг засан тохинуулах, хязгаарлаж хариуцлага тооцоход энэ хуулийн ерөнхий санаа зориулагдсан юм. Төслийн үзэл санааг энгийнээр ингэж ойлгож болно.

Хуулийн үйлчлэлд, төрийн улс төрийн, захиргааны, тусгай албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан, төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан, төрийн, орон нутгийн өмчийн болон төрийн, орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан, хууль тогтоомжийн дагуу, эсвэл улсын болон орон нутгийн төсвөөс санхүүжиж, төрийн тодорхой чиг үүргийг түр буюу байнга гүйцэтгэж байгаа төрийн бус байгууллагын удирдах албан тушаалтан хамаарна гэж заажээ.

Энэ этгээдүүд эрх мэдлээ ашиглан хувьдаа ашигтай ажилладаг, тэгж болзошгүй учраас тэдний үйлдлийг Ашиг сонирхлын зөрчлийг хязгаарлах хуулиар зохицуулах юм. Хуулийн үйлчлэлд хамаарах этгээд гэдэгт УИХ, Засгийн газрын гишүүн, бүх шатны Засаг дарга, яамны төрийн нарийн бичгийн даргаас эхлээд газар, хэлтсийн дарга, хүчний байгууллагын дарга, гүйцэтгэх ажилтан, “Эрдэнэт” зэрэг хаялга ихтэй төрийн болон орон нутгийн оролцоотой аж ахуйн нэгжийн дарга зэрэг багтана. Эдгээр албан тушаалд хэн очдог вэ гэхээр олигархи гэж нэрлэдэг хүмүүс, бүлгийн төлөөний улс очдог нь өнөөдөр хэнд ч ил тод билээ.

Ашиг сонирхлын зөрчлийг хязгаарлах тухай хууль батлагдсанаар ийм албанд очиж байгаа хүмүүс хувийн хариуцлага хүлээж, хувийн сонирхлын мэдүүлгээ (Хөрөнгө орлогын мэдүүлгээ өгдөг шиг) Авлигатай тэмцэх газарт өгч байх юм. Бас эхнэр, нөхөр, хамтран амьдрагч, нэг, хоёр дахь үеийн төрөл, садан, үрчилсэн эцэг, эх болон хүүхэд, нэг дэх үеийн худ, нэгдмэл сонирхолтой байж болзошг үй бусад этгээд, ашгийн үйл ажиллагаагаар холбоотой хувь хүн, хуулийн этгээдийн хүсэл сонирхолд нийцсэн шийдвэр гаргахыг албан тушаалтанд хориглож, хязгаарлахаар байна.

Одоогоор төсөл санаачлагчид ширүүн эсэргүүцэлтэй тулгарааг үй гэсэн. Харин АН-ын бүлгийн хурал дээр “Фортуна” Н.Батбаяр ихэд бухимджээ. Тэрбээр, УИХ-ын гишүүд хийх ажилгүй болох юм байна л даа. Ах дүүгүй улстөрч гэж хаана байдаг юм. Архангайнхан бизнес хийж болохгүй юм байна л даа гэх зэргээр мань хүн үгээ хэлж төслийг “жадлан” эсэргүүцэхээ ил тодоор сануулжээ.Бүлгийн дарга нар төслийг дэмжиж буйгаа, гэхдээ хашир үзэхээ амлаж байна.

Э.ТӨР

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.