Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Ашигт малтмалын тухай хууль”-д оруулах өөрчлөлтийг дэмжив

“Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл”-ийг Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар хэлэлцээд дэмжиж, гишүүдийн саналыг тусган УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов. Хуулийн төслийг боловсруулахдаа Уул уурхайн үндэсний ассоциацаас санал авч, уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй Сангийн сайд, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд нар хамтарсан уулзалт хийсэн байна.

Уул уурхайн үндэсний ассоциаци болон уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүд хуулийн төслийг зарчмын хувьд дэмжиж, ашигт малтмалын бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс бий болсон нэмэгдэл орлогод ногдуулах ашигт малтмалын нөөц ашигласны өсөн нэмэгдэх төлбөрийн хувь хэмжээний дээд хязгаарыг 2.5 хувиар, жоншны тухайд энэ хязгаарыг 5.0 хувиар тооцох, төмрийн хүдэр тээвэрлэж байгаа зардал борлуулж байгаа өртгийн 50-иас илүү буюу 33.0 ам доллар/тонн байгаа тул босго үнийг 30 бус 70 ам доллараас эхлэх, Монгол Улс өөрийн нүүрсний ангиллын стандартыг батлан гаргахыг санал болгожээ.

Сангийн яам, Эрдэс баялаг, эрчим хүчний яам судлан үзэж жонш болон төмрийн хүдэртэй холбоотой саналыг хүлээн авч хуулийн төсөлд тусгасан байна. Мөн нүүрсийг түүхий, боловсруулсан гэж ангилахаар Эрдэс баялаг, эрчим хүчний яам, “Нүүрс” ассоциаци харилцан тохиролцсоныг төсөлд тусгажээ. Харин ашигт малтмалын бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс бий болсон нэмэгдэл орлогод ногдуулах ашигт малтмалын нөөц ашигласны өсөн нэмэгдэх төлбөрийн хувь хэмжээний дээд хязгаарыг 2.5 хувиар тооцох саналыг хүлээж авах боломжгүй гэж үзсэн байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.