Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ашигт малтмалын лицензийн хуультай болно

Монгол Улсын газар нутаг ашигт малтмалын лицензэд торлогдон монгол хүн ханаа шийрлэх газаргүй болсныг манай сонин байнгын сэдэв болгон удаа дараа олон нийтэд хүргэсэн. Лиценз гэх алга дарам цаасаар газар нутгаа харийн доншуучдад найр тавин өгч, ашиг хонжооны хэрэгсэл болгож байгаа нь Үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхүйцээр хараа хяналтаа алдаад байсан билээ. ҮАБЗ-ийн тэргүүн Ц.Элбэгдорж үүнийг анхааралдаа авч ашигт малтмалын лиценз олгох, шилжүүлэх бүх ажиллагааг энэ сарын 20-ны өдрийн 17.00 цагаар тасалбар болгон түр зогсоосон.

Үүнтэй холбогдуулан энэ оны дөрөвдүгээр сарын 2-ны өдрийн байдлаар Монгол Улсын газар нутагт нийт 4706 тусгай зөвшөөрөл олгосноос 3610 хайгуулын, 1096 ашиглалтын тусгай зөвшөөрөл төрийн хяналтад орлоо. Эдгээр тусгай зөвшөөрлийн хамрах талбай нь манай улсын нутаг дэвсгэрийн 24.6 хувийг эзэлж буй юм. Үүнтэй холбогдуулан өчигдөр АМГыг зорилоо. Энэ сарын 25-ны өдрөөс эхлэн ашигт малтмалын лицензтэй холбоотой ямар ч өргөдөл хүлээн авахгүй болсныг мэдэгдсэн зарлалыг АМГ үүдэндээ хаджээ. Хөл хөдөлгөөн нь ч харьцангүй багасжээ.

Харин ГовьАлтай, Ховд аймгийн нутаг дахь ашигт малтмалын 20 орчим ордод зарласан сонгон шалгаруулалтыг дүгнэх хугацаа болсон ч тодорхойгүй хугацаагаар хойшилсон нь зарим нэгнийг бухимдуулснаас өөрөөр энэ газарт ямар нэгэн хэл ам гараагүй бололтой. ҮАБЗ-өөс чиглэл өгсөнтэй холбогдуулан ажлын хэсэг гарч АМГт шалгалт хийж эхэлсэн гэх мэдээлэл байна. Албаны хүний хэлснээр ашигт малтмалын лицензийг наймааны хэрэгсэл болгож, гаднын компаниудад худалдаж борлуулах байдалд хяналт тавих боломжгүй болсон тул ийнхүү түтгэлзүүлэхээс аргагүйд хүрчээ.

Харин Ерөнхийлөгчийн Там гын газрынхан ирэх тавдугаар сард багтаан лицензийг цэг цэлж, ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгохтой холбоотой хууль эрх зүйн орчныг судлах ажил эхэлжээ. Өөрөөр хэлбэл сүүлийн арав гаруй жил ямар ч хуулийн зохицуулалт, хяналтгүй байсан ашигт малтмалын зөвшөөрлийг хуульчлах төсөл санаачлан Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний зөвлөлөөр ирэх сард багтаан хэлэлцүүлэх гэж буй юм байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.