Опра Уинфригийн “O” сэтгүүлийн ирэх сарын 15-нд гарах дугаарын редактораар Мария Шрайвер ажиллах болсон тухай Опрагийн сайтад мэдээлжээ. Опрагийн нэвтрүүлгийн дугаар бүрийг нэр хүндтэй хүмүүс болон одод ээлжлэн хөтөлдөг шиг сэтгүүлийн сар бүрийн дугаарын редактораар өөр өөр хүн ажилладаг юм байна.
А.Шварценеггерийн эхнэрийн эрхлэн гаргах эл дугаарын онцлог нь шүлэг, яруу найраг голлох гэнэ. Тиймээс дэлхийн сонгодог яруу найраг болоод олны таашаалд нийцсэн олон сайхан бүтээлийг унших боломжтой хэмээн тус сайтад мэдээлжээ.
Дашрамд дуулгахад, Мария Шрайвер 1980-аад оноос 2003 он хүртэл CBS, NBC телевизийн нэвтрүүлэг хөтөлдөг байсан. “О” сэтгүүлийн анхны дугаар 2000 дөрөвдүгээр сард гарч, 2.5 сая хувь худалдаалагдсан байна. Сэтгүүлийн ерөнхий редактораар Сьюзан Кейси ажилладаг.
Э.ХАНА







0 Сэтгэгдэл