Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ах дүү хоёр түймэрт өртөн амиа алдлаа

Тавдугаар сарын 1-ний өдөр Сүхбаатар аймгийн Түвшинширээ, Мөнххаан сумаас гарсан түймэр Дорнод аймгийн Хөлөнбуйр, Булган сумын нутгаар орж ирэн, хүн малд асар их хохирол учруулжээ. Түймэрт 300 адуу, нэг айлын гэр орон,хашаатай мал бүгд шатсан байна. Мөн Улаанбаатар хот руу уралдааны морь ачиж явсан “Маяти” маркын машинтай хүмүүс түймэрт өртөн, ах дүү хоёр хүнд түлэгдэн амь насаа алдаж, ачиж явсан хурдан удмын араб адуунууд болон бүх машин нь шатсан эмгэнэлт хэрэг гарлаа. Одоогоор түймрийн голомт нь Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын малчин Эрдэнээгийнх гэх айлын өвөлжөөнөөс гарсан гэх мэдээлэл ирээд байна.
Б.ЭНХ-УЯНГА

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.